Хөдөлмөр хамгааллын 102 инженерт сургалт зохион байгуулав
2019-06-21

 

Цагдаагийн ерөнхий газрын хэрэг бүртгэх алба Нийслэлийн мэргэжлийн хяналтын газартай хамтран “Аюулгүй ажлын байр” арга хэмжээг зохион байгуулан ажиллаж байна. Уг арга хэмжээний хүрээнд дүүргүүд дэх нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхэлж байгаа барилга, тоног төхөөрөмж ашигладаг үйлдвэрүүдийн хөдөлмөр хамгааллын 102 инженерт сургалт зохион байгуулав.

 

Хэрэг бүртгэх албаны алба хаагчид Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын хөдөлмөр аюулгүй байдал хариуцсан улсын байцаагч нарын хамтаар Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй 41 барилга, тоног төхөөрөмж ашиглаж үйл ажиллагаа явуулдаг үйлдвэр аж ахуйн нэгж, байгууллагад “Хөдөлмөрийн тухай”  хууль, ”Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль, тэдгээрийг дагаж гарсан дүрэм журмын хэрэгжилтийг хангуулахаар шалгалтын ажиллагааг явууллаа.

 

Шалгалтаар 35 барилга “Барилгын эмх цэгц шаардлага хангахгүй, барилгын захын хийцийн хамгаалалт, хамгаалах тор хийгдээгүй, гадна болон дотор талд аюулгүй ажиллагааны самбар тавигдаагүй, алба хаагч ажилтанг хамгаалах хэрэгсэл, ажлын хувцасаар хангаагүй, ажлын зааварчилгаа өгөөгүй, сургалтыг хангалтгүй зохион байгуулсан зэрэг зөрчил илрүүлэн мэргэжлийн хяналтын байцаагч баримт бичигт үзлэг хийхээр түр хураан авч зөрчлийн бүртгэлд бүртгэн ажиллаж байна.

Shuud.mn
Сонин хачин