НҮБ: Хүн ам нь мөхөж буй 10 улс
2019-06-22

НҮБ-ын эдийн засаг, нийгмийн асуудал хариуцсан департамент дэлхийн хүн амын өөрчлөлтийн чиг хандлагыг судладаг World Population Prospects 2019 судалгаагаа нийтлэжээ. 


Шинжээчдийн онцолсноор дэлхийн хүн амын тоо өссөн хэвээр байгаа ч өсөлтийн хэмнэл эрс багассан гэнэ.

Одоогийн байдлаар хүн амын өсөлтийн хэмнэл 1950 оноос хойш эрс багассан нь төрөлт буурсантай холбоотой гэж судалгаанд дурджээ.

Хэдийгээр дэлхий даяар хүн амын өсөлт ажиглагдаж байгаа ч зарим орны тухайд хүн амын тоо буурч байгаа гэнэ.  Энэ нь дайн, хямрал гээд олон хүчин зүйлтэй холбоотой бөгөөд хүн амын хорогдол хамгийн ихтэй 10 орныг жагсаажээ. 

1. Сири

 

2011 оноос эхлэн Сири улсад албан ёсны засгийн газар, зэвсэгт сөрөг хүчин, Сириэс салан тусгаарласан Исламын улс бүлэглэлийн курдуудын хооронд дайн өрнөж байгаа бол, 2014 оноос эхлэн Исламын улс бүлэглэл болон  бусад ислам бүлэглэлүүдийн хооронд сөргөлдөөн үргэлжилсээр байгаа юм. 


Тиймдээ ч энэ улсын хүн ам буурах болсон гол шалтгаан нь дайн бөгөөд хүн амын нэг хэсэг нь дайны хөлд үрэгдсэн бол нөгөө хэсэг нь эх орноосоо олноор дүрвэсэн байна. 2010-2019 оны хооронд энэ улсын хүн ам 20 хувиар буурчээ. 


2. Пуэрто-Рико

АНУ-ын салшгүй хэсэг болдоггүй ч энэ улсын удидлаган дор байдаг Пуэрто-Рикогоос эртнээс л хүн ам нь цагаачилсаар исэн. Дэлхийн хоёрдугаар дайн дууссаны дараа ядуурал нүүрлэсний улмаас мөн онгоцны тийз хямд, арлын засгийн газар дэмжлэг үзүүлж байсан тул цагаачдын их нүүдэл АНУ-ыг, тэр дундаа Нью-Йорк, Чикаго,  Бостон, Орландо, Тампу болон Хартфордыг зорьжээ. 
Эдийн засаг нь сайжирсан ч цагаачлал үргэлжилсээр, харин төрөлт буурсан байна. Одоо ч төрөлт буурсан хэвээр байгаа бөгөөд ойрын 20 жилд энэ улсын хүн ам эрчимтэй хөгширч, хүн амын тоо буурах хандлагатай байгаа гэнэ. 
2010-2019 оны хооронд энэ улсын хүн ам 18 хувиар буурчээ. 
 

3. Литва

Цагаачлал, нас баралт, төрөлт буурсан зэрэг нь энэ улсын хүн ам буурах үндсэн шалтгаанууд гэнэ. Литва улс тусгаар тогтнож, 2004 онд Европын холбоонд элссэнээс хойш энэ улсыг нийтдээ сая гаруй хүн орхин гарсан гэх тоо бий. Тэдний ихэнх нь Баруун Европын орнууд руу амьдралаа залгуулахаар явжээ. 
2010-2019 оны хооронд энэ улсын хүн ам 12 хувиар буурсан байна. Харин 2050 он гэхэд энэ үзүүлэлтээрээ Литва улс тэргүүлж, хүн ам нь 20 хувь буурна гэж шинжээчид таамагласан байна. 

4. Босни Герцоговин

Зүүн Өмнөд Европд байх Босни Герцоговин улс энэ тивийн хамгийн ядуу мөн ажилгүйдлийн түвшин өндөртэй орон. Гадаад худалдааны гол түншүүд нь Европын холбооны орнууд. 


Мөн л иргэд нь амьдрал хөөн Европын холбооны хөгжингүй орнуудыг зорьж, төрөлт буурснаар 2010-2019 оны хооронд энэ улсын хүн ам 11 хувиар буурчээ. Харин 2050 он гэхэд энэ үзүүлэлт 17 хувьд хүрч хүн ам буурсан түвшнээрээ дэлхийд долоодугаарт бичигдэнэ гэж шинжээчид таамагласан байна.


5. Латви

Нас баралтын түвшин төрөлтийн түвшнээс давсан зүй ёсны буурах үзэгдлийн дүнд энэ улсын хүн ам 7.1 мянгаар буурсан бол цагаачлалын дүнд 2.5 мянгаар буурчээ. 


Латвийн иргэдийн ихэнх нь Ирланд болон Их Британийг зорьдог байна. 


2010-2019 оны хооронд энэ улсын хүн ам 10 хувиар буурчээ. Харин 2050 он гэхэд энэ үзүүлэлт 20 хувьд хүрч хүн ам буурсан түвшнээрээ дэлхийд гуравдугаарт бичигдэнэ гэж шинжээчид таамагласан байна.

 

6. Уоллис Футуна арлууд  

Номхон далайн өмнөд хэсэгт, Хавай болон Шинэ Зеландын дунд байх энэ арлын хүн ам буурах болсон шалтгаан нь мөн л төрөлт буурсан болон олноор цагаачилсантай холбоотой. 


Арал дээр хөдөлмөрийн зах зээл хязгаарлагдмал, мөн залуус илүү чанартай боловсрол авахын тулд хөрш орнууд руу цагаачилдаг байна. 


2010-2019 оны хооронд энэ улсын хүн ам 10 хувиар буурчээ. Харин 2050 он гэхэд энэ үзүүлэлт 20 хувьд хүрч хүн ам буурсан түвшнээрээ дэлхийд дөрөвдүгээрт бичигдэнэ гэж шинжээчид таамагласан байна.


7. Андорра

 

Франц, Испанийн хооронд Дорнод Пиренейд байрлалтай, далайд гарцгүй, Европын жижиг улсуудын нэг Андорра  хэдий Европ тивд байрлалтай ч Европын холбоонд элсээгүй. 


Нэгэнтээ хаалттай гүнт улс байсан энэ орон өнөөдөр аялал жуулчлалын ачаар хөгжин цэцэглэж байна. 


2010-2019 оны хооронд энэ улсын хүн ам 9 хувиар буурчээ. Харин 2050 он гэхэд энэ үзүүлэлт 1 хувьд хүрч хүн ам буурсан түвшнээрээ дэлхийд 54 дүгээрт бичигдэнэ гэж шинжээчид таамагласан байна

 

8. Сен-Пьер Микелон


Атлантын тэнгисийн багахан арал дээр байх энэ улсад ердөө 6000 гаруй хүн амьдардаг. Хүн амын үндсэн хэсэг буюу 90 орчим хувь нь Сен-Пьер хотод амьдардаг байна. 
2010-2019 оны хооронд энэ улсын хүн ам 8.5 хувиар буурчээ. Харин 2050 он гэхэд энэ үзүүлэлт 12 хувьд хүрнэ гэж шинжээчид таамагласан байна


9. Болгар

Болгарын хүн ам тогтмол бууч байгаа нь тус улсын эдийн засгийн өсөлтөнд саад болж, харин сөрөг үр дагаврыг нь арилгах гэсэн арга хэмжээнүүд асуудлыг үндсээр нь шийдвэрлэж чадахгүй байгаа гэнэ. 


Хүн амын бууралтыг зогсоох үүднээс 2017-2021 оны хугацаанд засгийн газрын хөтөлбөр хэрэгжүүлэхээр болсон нь энэ тал дээр авч буй анхны арга хэмжээ юм байна. 


 Энэ хөтөлбөр нь төрөлтийг нэмэгдүүлэх, залуусын цагаачлалыг багасгах, орчин үеийн цагаачлалын бодлогыг нэвтрүүлэх зэрэг зорилго агуулжээ. 


2010-2019 оны хооронд энэ улсын хүн ам 6 хувиар буурсан бол  2050 он гэхэд энэ үзүүлэлт 20 хувьд хүрч хүн ам буурсан түвшнээрээ дэлхийд хоёрдугаарт бичигдэнэ гэж шинжээчид таамагласан байна


10. Румын

Дорнод Европын бүсийн бусад орнуудын адилаар Румынд ч хүн амын бууралт ажиглагдаж байгаа гэнэ. Энэ улсад 1000 хүнд 10.5 төрөлт, харин нас баралт 1000 хүнд 12.0 ноогдож байгаа аж.


2010-2019 оны хооронд энэ улсын хүн ам 5.5 хувиар буурсан бол  2050 он гэхэд энэ үзүүлэлт 17 хувьд хүрнэ гэж шинжээчид таамагласан байна

 

Г.Бямбасүрэн
 

Shuud.mn
Сонин хачин
Хүн:
Тэгээд чи өөрөө бичэж чадах биш джугуй бай
2022-03-23
Chi zger tonil. Hun am hogjil 2-oo ylgahgui Al chin
2019-06-28
би:
arai ch bish baihaa
2019-06-27
би:
arai ch bish baihaa
2019-06-27
Хятад хүн:
Муу юманд эх орноо багтаах гээд үхлээ энэ үхэрүүд
2019-06-24
ANKUDINOVA fan:
MONGOL GOL N TSAGAACHLAL NAS BARALT ONDOR SHUUDEE
2019-06-23
Чамайг оруулвал мөхсөн улс:
Үнэн
2019-06-23
мгл:
хуцааад бай орос троллоооо
2019-06-23
мгл:
хуцааад бай орос троллоооо
2019-06-23
мгл:
Хуцаад бай орос троллооо
2019-06-23
Зочин:
Монгол улс № (1) шүү мѳхѳж буй улс монгол шүү
2019-06-23
Chi zger tonil. Hun am hogjil 2-oo ylgahgui Al chin
би:
arai ch bish baihaa
би:
arai ch bish baihaa
мгл:
хуцааад бай орос троллоооо
мгл:
Хуцаад бай орос троллооо
Хүн амын тоо нь цөөрч буй болохоос "Мөхөж буй" биш. Юмны чанадын учрыг ухаж мэдэхгүйгээр сүржигнэх хэрэггүй байдаг юм.
2019-06-23
Хүн:
Тэгээд чи өөрөө бичэж чадах биш джугуй бай
Латви литва румын улсын иргэд европ руу визгүй юм аа манайх жишээ нь хөгжилтэй орнууд руу визгүй явдаг бол бас ингээд бөөнөөрөө гарна
2019-06-23
Уншигч:
Тэнэгтээд бай !!!
2019-06-23
mongol uls 1000 hund onogdoh toroltooroo delhiid 1t ordog yumaa.Avilgajsan torgui bol uul ni mandaj bui undesten baigaa yum.
2019-06-23
uhej baisan teneguud:
muu yumand oroh yamar durtai har uhdeluud be ta nar zugeer amia horlood zailzgaa sain yavaj chadahgui muu maanagauud
2019-06-23
Зочин:
Энэ угаасаа гарчигийн утга буруу байна шүү дээ. Хүн ам мөхнө гэж байхгүй. Монгол гэхэд 3 сая гаран өсч үржээд л байгаа биз дээ.
2019-06-23
zochin.:
Mongol yagaad baihgui baina.mongol uund bagtah l baih.
2019-06-23
Уншигч:
Тэнэгтээд бай !!!
ta anduurch bnaa..:
bi baruun evropd 12 jil amidarsan hvn l dee.temd asar h tsagaachid vi olonooroi irj shine veiin kolonchilol vvsgej bna.ted nutagiin hvmvvstei suuh ni hoboroo.yagaad gebel erh choloot evropuud bolobsorolgui bvdvvleg musilman tsagaachidtai hezeech suudagui ch dee.zarim neg hvvhenvvd ni haruudtai ih suudag daa..
2019-06-22
zochin:
tsagaachlah dvrbeh gedeg bol .. ireedvid delhiin gazariin zurag uurchlugdunu gesen vg . shiljin suurishsan . ter tusmaa hugshin evropt tsus selbegdene hvn am usnu gedeg bol mash tom bolomj .. mongoliig hvssen hvseegvi hytad iin bodlogot ioriin 20 jild mongol ruu 10 say yaduu tarchig irgedee ilgeej..uvur mongol gesen hvmvvsiig bodlogoor mongolruu huuj .tsagaachluulsan dvr zurag ajilglagdaj ehelsen.. elbegdorj oluulaa bolii gej sainiig eruuj heleegvi yum .. 2 ulsiin tohiroo . erh ashig . bas elbegdorjiin huviin shunal . bvgd niilsen tsogts bodlogo gej delhii hardag
2019-06-22
ta anduurch bnaa..:
bi baruun evropd 12 jil amidarsan hvn l dee.temd asar h tsagaachid vi olonooroi irj shine veiin kolonchilol vvsgej bna.ted nutagiin hvmvvstei suuh ni hoboroo.yagaad gebel erh choloot evropuud bolobsorolgui bvdvvleg musilman tsagaachidtai hezeech suudagui ch dee.zarim neg hvvhenvvd ni haruudtai ih suudag daa..
Mongol udahgui muhnu 20 say huntei roumani tsaashaa
2019-06-22
Монгол 1-рт орох ёстой, үнэн юм гэж байхгүй болсон Монголд үнэн булшлагдаад 30 жил боллоо
2019-06-22
мгл:
хуцааад бай орос троллоооо
Тэнэгт:
Монголоо бичих ээ мартцан байна шүү дээ. Мангар Г.бямбасүрэн
2019-06-22
Mongol maani hudal huurmagiin eh oron bolsoon. Statistikiin tuv gazriin gargaj gadnii statistikiin baiguullaguudad ugch bgaa too barim t ni bugd huurmag
2019-06-22
Зочин:
эдгээр мөхөж буй улс орны тоонд монгол бас орох ёстой.
2019-06-22
Чамайг оруулвал мөхсөн улс:
Үнэн
Монгол яагаад ороогүй юм бол? Эрх баригчдын амин хувиа бодсон бодлогоос болж хүн амын 15 % нь гадаадад амьдрал хөөж яваа биз дээ.
2019-06-22
uhej baisan teneguud:
muu yumand oroh yamar durtai har uhdeluud be ta nar zugeer amia horlood zailzgaa sain yavaj chadahgui muu maanagauud