Улаанбаатарт 32 хэм дулаан байна
6-22

 

Малчид, иргэдийн анхааралд: Өнөөдөр Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар түр зуурын дуу цахилгаантай бороо орж, нутгийн зүүн хагаст үргэлжлэн халах тул наршилтаас сэргийлэхийг анхааруулж байна.

 

2019 оны 06 дугаар сарын 22-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Зүүн аймгуудын нутгаар багавтар үүлтэй, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун болон төвийн аймгуудын зарим нутаг болон говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчмоор 21-26 хэм, говийн бүс нутгийн зүүн хэсэг болон Дорнод-Дарьгангын талаар 32-37 хэм, бусад нутгаар 28-33 хэм дулаан байна.

 

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи өмнөөс секундэд 6-11 метр. 30-32 хэм дулаан байна.

Shuud.mn
Сонин хачин