"ОВООЛСОН ШОРОО"-ны гэрч нь М.Энхсайхан байв уу?
6-24

 

 

М.Энхсайхан 2013 онд “ТЭЗҮ-гүйгээр төмөр замын далан шороо овоолж болохгүй шүү дээ” гэж хэлээд, ажлаасаа халагдаж байв.

 

Ерөнхий сайд асан М.Энхсайханыг АТГ-аас Тавантолгойн ордыг ашиглах Хөрөнгө оруулалтын гэрээг боловсруулах явцад бусдад хууль бус давуу байдал олгосон байж болзошгүй сэжигтнээр баривчлаад сулласан нь өнгөрсөн долоо хоногийн улс төрийн хүрээнийхэн төдийгүй олон нийтийг дунд шуугиан дэгдээлээ. Суллах үндэслэлийг “Шүүхийн зөвшөөрөлгүй баривчилсан” гэсэн ч баривчилсан үндэслэл нь хуулийн заалтгүй байсан нь олон нийтийг гайхашруулж, битүү айдас хүйдэс нийгмийг бүрхсэн нь тоглоом бус үнэн.

 

Ерөнхийлөгч Х.Баттулга Прокурорын байгууллагын удирдах ажилтны зөвлөгөөнд очиж,  Тавантолгойн гэрээний төслийг боловсруулахдаа  гадныханд үнэгүй өгөх гэж байсныг дурдаж, 178 хуудас материалыг шалгуулахаар иргэн хувиар өгч байгаагаа мэдэгдсэн. Энэ дагуу ч хуулийн байгууллага шалгалтаа явуулж байгаагийн илрэл гэж Ерөнхий сайд асан М.Энхсайханыг сэжигтэнээр татсан ажиллагааг олон нийт харж болох. Гэхдээ Тавантолгойн хөрөнгө оруулалтын гэрээний төсөл гэхээсээ Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд асан М.Энхсайхан нарын улс төрийн зөрчилтэй байр суурь өнөөдрийг үйл явцаар үргэлжилж байгааг ажиглагчид дүгнэж байна.

 

2012 оны УИХ-ын сонгуулийн дараа МАХН-МҮАН-ы "Шударга ёс" эвсэл Засгийн газрын бүрэлдэхүүнд багтахад М.Энхсайхан "Монголын төмөр зам" ТӨК-ийн захирлаар томилогдсон хэдий ч хэдхэн сар ажиллаад, УИХ-аар баталсан бодлогын хүрээнд ажиллаагүй гэсэн шалтгааны улмаас халагдсан. Ингэхдээ  тухайн үеийн Зам тээврийн сайд, одоогийн ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга А.Гансүхтэй Тавантолгойгоос Гашуунсухайт хүртэлх төмөр замыг нарийн царигаар тавих нь зүйтэй гэж үзэн салбарын сайдтайгаа ам мурийснаас үүдэлтэй.

 

Өмнөх 2008-2012 оны парламент Төмөр замын талаар төрөөс баримтлах бодлогод эхний ээлжинд Тавантолгой, Сайншандын аж үйлдвэрийн паркаас ОХУ руу тавих төмөр замын суурь бүтэц буюу төв магистралыг өргөн царигтайгаар барьж байгуулах, харин хоёр дахь ээлжинд баригдах урд хөрш рүү чиглэсэн өмнөд төмөр замын царигийн асуудлыг тухай бүрт нь УИХ-аар хэлэлцэн шийдвэрлэхээр тусгасах.  Учир нь өргөн царигийн төмөр замыг одоогоор зөвхөн ОХУ-д хэрэглэж, өмнөд хөрш болон Азийн бусад орнууд нарийн царигийн төмөр замтай байгаа. Тиймээс ачаа эргэлт болон ачиж, буулгах хурдаа бодсон ч өмнөд хөрш рүү түүхий эд тээвэрлэх төмөр замыг нарийн царигаар тавих нь эдийн засгийн хувьд үр ашигтай гэсэн байр суурь УИХ-ын гишүүдийн олонхид байсан ч тухайн үед Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайд байсан Х.Баттулгын хүчин чармайлтаар энэ асуудал хойшлогдсоор, өнөөдөр   ч хэрэгжээгүй хэвээр байна. Тухайн үед салбарын сайд нь “Монголын төмөр зам”-ын  Засгийн бодлоготой харшилсан үндэслэлээр чөлөөлөх хүсэлтийг холбогдлох ТӨХ-нд тавьж шийдвэрлүүлсэн байдаг.  Шинэчлэлийн Засгийн газрын үед ТӨХ Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдын мэдэлд шилж, ХХААХҮ-ийн сайдаар одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга томилогдсон үе.  

 

Өнгөрсөн парламентад Ч.Сайханбилэгийн Засгийн газарт М.Энхсайхан Монгол Улсын сайдаар ажиллаж, Тавантолгойн хөрөнгө оруулалтын гэрээг боловсруулах ажлын хэсгийг ахалсан. Гэхдээ энэ төслийг “Хоёр сая хувьцаа эзэмшигчийн зөвшөөрөл аваагүй” гэх үндэслэлээр  З.Энхболдын парламент батлалгүй буцаасан. Харин өнөөдөр Ерөнхийлөгч Х.Баттулга батлагдаагүй буцаагдсан төслийн нооргийг шалгуулж, баривчилгаа явуулж байна гэж ажиглагчид хэлж байна. Тэрбээр “Тавантолгой”-н гэрээ, төмөр замын талаар Ерөнхий сайд асан М.Энхсайхан өөрийн байр суурин дээрээ хатуу зогсдог. "Х.Баттулга Тавантолгой төслийг хоосон улстөржүүлдэг популист сэтгэлгээнээс холдож чадахгүй яваа нь олон үйлдлээс нь харагдаж байна” гэдгийг онцолж, Ерөнхийлөгчийг “Өнөөдөр ч түмэн цэргээр төмөр зам бариулах үлгэрээ яриад явна” гэж шүүмжилдэг.

Тэгээд ч  “Тавантолгой”-н хөрөнгө оруулалтын гэрээгээр Гашуунсухайтын төмөр замыг барихад төсөвлөсөн 280 сая ам.долларын асуудал хөндөхөөр байсан юм билээ. Одоогийн Ерөнхийлөгчид хаяглагддаг “овоолсон шороо” болсон 280 сая ам.долларын хохирлыг хэн барагдуулах вэ гэсэн асуулт үргэлжилсээр байдаг.  

 

Ийнхүү өнгөрсөн хугацаанд Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд асан М.Энхсайхан нарын хооронд өрнөж ирсэн “төмөр зам” тойрсон дайсагнал баривчилгаагаар үргэлжилж байгаа юм. Тиймээс ч төмөр зам бус "овоолсон шороо" болсон 280 сая ам.долларын гэрч М.Энхсайхан байв уу гэсэн хардлага, таамаглал баривчилгаатай зэрэгцэн өрнөлөө. 

Н.Энхлэн

 

 
 
Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Бэлэн овоолсон шороон дээрээ төмөр замаа тавьддагүй юм уу.Төр улсаар тоглох юм даа .
2019-06-28
Иргэн:
Сайншандаас Тавантолгой чиглэл рүү овоолсон шороог яах вэ
2019-06-27
Монгол...:
Түмэн цэргээр төмөр замаа бариулна гэсэн үлгэр гэнэ үү??? Үлгэр биеллээ олоод байгаам бишүү? Саяхан зурагтаар гарсан шиг санагдах юммм....заза ямар ч байсан онцгойгийн залуучууд осолдоод өнгөрчихсөн байхад энэ муу хужаа энхсайхан инээгээд зогсож байсныг л их тод санаж байна...өөрийг нь буудчихмаар санагдаж байсан сан.
2019-06-25
Жалсрай:
Яг зөв
Ийм байдлаар хэнийг ч шоронд хийж болохгүй шүү. Энэ бол өөрөө гэмт хэрэг, шалгах хэрэгтэй, хүний захиалгаар хорьж болох уу.
2019-06-24
Ss:
Enksaihan hujaad mongoliig gesen setgel tui ch igui!! Tiim gereeg yaj zutguulj chadaj bainaa!!Eh oronoosoo urvasan Saihanbalai,Bayartsogt,C.Bayar,Iljigdorj nart zohih yaliin uuruulj niigemees tugaarla!!!Ard tumenii yaduu amidarch baigaa ni edgeer hun novsh lalaruudtai holbootoi!!
2019-06-24
2012-16 онуудад ЗГ - аас төмөр зөмын талаархи бодлого гэгчийг сайн ойлгоогүй, ер нь эдийн засгийн мэдлэг дутуу, хууль эрхийн ойлголт муутай мөртлөө эх оронч бус байсан олон дарга сайд нэртэй хүмүүсийн хариуцлагагүй үйл ажиллагаанаас болж улсын маань эдийн засагт хичнээн хохирол учирсныг ард олон ойлгох цаг ирнэ. Овоолсон шороо дахин олон жилийг илээж , алдагдсан төмөр замыг харуулна .
2019-06-24
Nam bus irgen:
Ovoolson shoroo salhind hiiseed alga bolj bna. Hereg huuchirdaggui gedeg dee. Neg nartai udur unend guitsegdej l taaraa.
2019-06-24
Nadaha hurdan horiohee
2019-06-24
!!!:
Enkhsaihaan chi toriin Eronhii said, said, ... er ni yu hiij buteelee dee Beejin zaluu mini odoo Husain geed hereggui zugeer l zail zai bol Mongol tumen chamaar dutaagui dutah ch ugui hog mini !!!
2019-06-24
Иьанушка:
Орос ялнаа
2019-06-24
aagii:
jenko -ni mongol yum daa
2019-06-24
Нарийн царигаар бариулах нь энэ хүний хүлээн авсан даалгавар нь гэсэн билүү?
2019-06-24
soliotoi yu chi
zochin:
Ooroo aj ahuin ajil hiij uzeegui tsagaan gartai hudlaa onol yarij ih medlegtei dur esgej ard tumniig munhruuldag hereg deeree medeh yum bhgui iim humuus hamgiin ayultai 'hog shaarnuud
2019-06-24