Шар хайсны учруулсан хохирлыг барагдуулах үүрэг өглөө
2019-06-24

Энхтайваны өргөн чөлөө, Чингисийн өргөн чөлөө, Намянжүгийн гудамж, Нарны гүүр орчим, Их тойрууд 4820 м урт хайс хашлагыг байршуулаад буй. Жолооч нарыг замын хөдөлгөөний дүрэм зөрчихөөс сэргийлэх, явган зорчигчдыг хамгаалах зорилготой шар хашлага салхины ая даахгүй нурж, цөөнгүй иргэнийг хохироосон. Хашлага нурж, замын хөдөлгөөнд оролцож байсан автомашиныг сэвтээхээс эхлээд зурж, бүр эд ангийг нь хонхойлгож эвдсэн. Тэгвэл энэ хохирлыг барагдуулах үүргийг хотын дарга С.Амарсайхан өглөө.

 

 

Өнөөдөр өглөө болсон нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөний үеэр шар хашлаганы эздэд хариуцлага тооцож, хохирлыг барагдуулах үүргийг холбогдох албаныханд өгсөн байна.

 

Б.Болд

Shuud.mn
Сонин хачин
ИЧСЭН НҮҮРЭНДЭЭ ХОТЫН ДАРГА ГУАЙ ТӨЛЖ БАРАГДУУЛАХААС ӨӨР ЯАХАВ ДЭЭ ОНИГОО ОНИГОО
2019-06-25
Үнэн үг:
Нэг юм хийсэн болоол балаг таридаг энэ Монголчуудын байж байгааг яая даа. Юм хийхдээ дандаа хэлбэр талаас нь шоу боддог энэ сүүлийн 30 жилд бий болгосон сэтгэлгээний үр дагавар шүү дээ.
2019-06-25
Surtei yum boloogui l baina sh dee. Yun goloo tsohichihson yum uuruu yanzluulchih l daa. Shar hais unaad balarch yavahad chini
2019-06-24