Д.Эрдэнэбилэгийг батлан даалтад гаргаж, гадуур шалгахаар болжээ
2019-06-25

 

Эрүүгийн цагдаагийн газрынхан Хан-Уул дүүргийн нэгэн хотхонд гүйцэтгэх ажиллагаа явуулж /2019.03.05/ Худалдаа Хөгжлийн Банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэгийг баривчилсан. Улмаар түүнийг ШШГЕГ-ын харьяа хорих 461 дүгээр хорих ангид цагдан хориод байв.

 

Тэгвэл өчигдөр /2019.06.24/ Д.Эрдэнэбилэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх саналыг прокурор гаргажээ.

 

Нийслэлийн Прокурорын газраас Д.Эрдэнэбилэгт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэх саналыг өчигдөр (2019.06.24) гаргасныг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэлэлцжээ.

 

Яллагдагч Д.Эрдэнэбилэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан үндэслэлээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан байсан. Уг үндэслэл нь арилсан нөхцөл байдал нь прокуроруудын тайлбар, хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон тул цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэхээр прокуророос шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан саналыг шүүх хүлээн авсан байна.

 

Улмаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.13 дугаар зүйлийн 1, 7, 8, 9, 14.5 дугаар зүйлийн 1,  15.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг тус тус удирдлага болгон яллагдагч Д.Эрдэнэбилэгт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдрөөс хүчингүй болгож, суллажээ. Мөн суллагдсан өдрөөс эхлэн Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, хэргийн оролцогч нартай уулзахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг авчээ. 

 

Ингэснээр яллагдагч Д.Эрдэнэбилэгийг батлан даалтад гаргаж, гадуур шалгахаар болж байгаа юм байна.

 

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин
Болор:
Яллаж чадахгүй юм бол яах гэж баривчилсан юм. Бялуунаас нь хуваалцах гэж айлгаж байгаа байдал уу. Муусайн таарсан луйварчид.
2019-07-01
Шалгаж харагдаач
2019-06-25
Иргэн:
Энэ хүүр бушуухан бүр маргааш гэхэд үхэж далд ороод өгөөсэй билээ хүүр нь бушуухан өтөнд баригдаасай даа
2019-06-25
зочин:
Энэ луйварчинд л ял өгч чадахгүй бол Монгол Мафи-гаа хэзээ ч дийлэхгүй байх аа даа,
2019-06-25
ИРгэн:
Монголын өнөөгийн нийгэм ийм томорчихсон хулгайчуудаа яаж ч чадахгүй нээ
2019-06-25