АН: Эрх баригчид наймааны зарчмаар Үндсэн хуулийг өөрчилж байна
2019-06-25

 

 

УИХ Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийн нэгдүгээр хэлэлцүүлгийг хийж, дэмжсэн. Эдүгээ гишүүд Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслөө иргэдэд танилцуулж байгаа. Үүнтэй холбогдуулан АН-аас Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийн талаар байр сууриа илэрхийллээ. АН-ын хуулийн бодлогын зөвлөх н.Оросоо:

 

-Үндсэн хуульд өөрчлөлт оруулахаар эрх баригчид хэлэлцэж байна. Наймааны зарчмаар Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийж байна. Хэрвээ энэ өөрчлөлтөөр явбал ҮХЦ хянахгүй байх зарчим явж байна. ҮХЦ-ийн гишүүний хугацааг 9 жил болгож, хязгаарлаж байна. Энэ бол Үндсэн хуулийн авлига.

 

Үндсэн хуулийн өөрчлөлтөөр засаг, захиргааны нэгжийг өөрчилж байна. Сум, дүүргийг анхан шатны нэгж болгоод анхан шатны нэгж байсан баг, хороог нэгжээс гаргаж байна. Давхар дээлтэй төлөөлөгчийг бий болгож байна, засаг захиргааны нэгжид. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт суурь зарчимдаа нийцэх ёстой. Үндсэн хуулийн өөрчлөлт суурь зарчмаараа давж байна хэмээлээ.

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
зочин:
Энэ балай нөхөр юу ярьж байгаагаа ч мэдэхгүй байна. Иргэд биднээс олон удаа санал авсан,, бас хэвлэл мэдээлэлээр зөндөө цацсан ,,, Үндсэн хуулийг өөрчлөх цаг нь болсон
2019-06-25