МҮБХ-ноос сэргээш хэрэглэсэн бөхчүүдэд уучлал үзүүлнэ
2019-06-25

Монголын үндэсний бөхийн холбооны дэд тэргүүн Ц.Магалжав өнөөдөр /2019.06.25/ допингийн асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. 

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Тэрбээр "2017 онд БСШУСЯ, Биеийн тамир спортын газар, Допингийн эсрэг төв хамтран "Допингийн эсрэг үндэсний хяналт 1" төслийг хэрэгжүүлсэн. Энэхүү төслийн хүрээнд 198 тамирчнаас шинжилгээ авсан. Үүний 43 нь үндэсний бөхийн тамирчин байсан. Үндэсний бөхийн холбооны дүрэм журмын дагуу шинжилгээг авахад долоон залуу шинжилгээнд бүдэрсэн асуудал үүсээд байгаа. Энэ шинжилгээг олон улсын дүрэм хууль журам, дотоод шийдвэр, Засгийн газрын тогтоолын дагуу авсан. Энэ бол албан ёсны шинжилгээ. Гэтэл Хүрэлбаатар гуай будлиантай асуудал үүсгээд орхисноос болж шүүхээс энэ залуусыг албадан барилдуулах шийдвэр гаргаж өгсөн.

 

Энэ асуудлаас болоод сэргээх хэрэглэж, эрхээ хасуулсан таван бөх уучлал хүсч шийтгэлийн хугацааг багасгах хүсэлт гаргасан. Хүсэлтийн дагуу Үндэсний бөхийн холбоо 15 тэргүүлэгчдийнхээ шийдвэрээр тогтоол гаргасан. Энэхүү тогтоолыг төрийн бус байгууллагын зарчмаар явуулсан бөгөөд МҮБХ-ны 15 тэргүүлэгчээс найман хүн уучлал үзүүлж, долоон хүн татгалзсан шийдвэр гаргасан. Олонхоороо асуудлыг шийдэх төрийн бус байгууллагын зарчмын дагуу бөхчүүдэд уучлал үзүүлж цахимаар бүртгэл хийгээд явуулаад байна. Гэтэл Үндэсний бөхийн холбооноос энэ сарын 23-нд зохион байгуулсан Үндэсний их баяр наадмын  сорилго барилдаанд оролцохоор ирсэн бөхчүүд энэ шийдвэрийг асэргүүцэж бөхийн барилдаан эхлэхгүй цаг гаруй хугацаанд саатсан" гэв. 

 

Сэргээшийн шинжилгээнд бүдэрсэн бөхчүүдийг энэ жилийн Улсын баяр наадмаар зодоглуулах эсэхийг санал асуулгаар шийдэх аж. 

 

И.Сарангоо

Shuud.mn
Сонин хачин
Иргэн:
Хулгайч нар нь хар тамхинд, бөхчүүд нь допингонд донтоод байна. Хуулийн хатуу хариуцлага хүлээлгэх хэрэгтэй. Бөхчүүд ухамсар дорой хүмүүс сэргээш хэрэглээд ард түмнийг хуурч болно гэж бодсон байна.
2019-06-26
1111111:
Дэлхийн анти-допингийн хороо уучлал үзүүлсэн тохиолдол байна уу? Өргөдөл бичээд ирсэн болгоныг санал асуулгаар шийдчихдэг юм бол хэрэглээд, дараа нь өргөдлөө гөгөөд уучлуулчина биз дээ? Маанагжав аа
2019-06-26
DR. PRADHAN:
Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM whatsapp: 15733337443 Үнэ: $780,000 USD Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802
2019-06-26
зочин:
Сарангоо нэртэй эргүү мал минь сонсож бай. уучлал үзүүлэх тухай ямар ч яриа болоогүй. болох ч ёсгүй үндэсгүй юм. битгий худлаа мэдээллээр ард олныг талцуулаад байгаарай малаа. нэгэнт допинг хэрэглээд 2 жилээр эрхийг нь хассан бол олон улсынхаа дүрэм журмаар явах ёстой. бага тэнэгтээрэй.
2019-06-25
лхам...........:
Дэлхийн спорттой эн зэрэгцэх шүүгчид бий юу?засуул,гарын даа гэсэн үзэгчдийг халхалсан ахмадууд ямарч маргааныг шийддэгүй,тв-н зураглаачид,үзэгчид шийддэг биз дээ. Олонх бөхчүүд унаснаа өөрөө хүлээгээд тахимаа өгчхөөд ,малгаа баригчаа эрдэг. Бас төр,түмнээс өгдөг шагнал хязгаараа давсан,түүнд хүрэхээр юу ч хэрэглэсэн яахав гэмээр...Ийм спортыг ш/у-ны лабраторын шинжилгээгээр удирдах нь ямар вэ? Даш нарыг барилдуулах нь зөв баймаар...
2019-06-25
Энд уучлал гэдэг зүйлийг ярих ёсгүй энэ бол уучилж болшгүй асуудал...тэгээд цаашид яахий,..хэн нэг бөх доринг хэрэглэлээ,.өө уучлаарай,.ок уучиллаа явж барилд...ингээл явчина гэсэн үг үү...
2019-06-25
зочин:
монгол бөхийн дэвжээ ёс бусын зүйлээр бүү дүүрэг.сэргээш хэрэглэсэн бөхчүүдийн барилдах эрхийг бүрмөсөн хас.ингэж хатуу байж бөхчүүд ёс жудагтай байна.сумогоос суралцаач.асуудал гаргасан бөхчүүдийг бүрмөсөн хөөж бүх амжилтыг цуцалдаг.салтаанд нь яр гарчихсан юм шиг алцагнаж ядаад явдаг цээж пээдгэр тэнгэр харсан өөхөн бөхчүүд та нар өөрсдөөсөө ич.малгай өмсөх гэж толгой байдаггүй
2019-06-25
БОЛЬЦГОО:
допинг хэрэглэсэн бөхийг уучилна гэж юу байхав дээ... бүр 4 жилээр эрхий нь хасаачээ...
2019-06-25
зочин:
Шийтгэлийг өршөөнө гэж байхгүй шүү дээ, Тэнэг юм ярих юм аа
2019-06-25
Ингэж шалчигнаж байсны оронд бүгдээрээ допинг тариагаа адуу мал шигээ хийлгээд уралдацгаах нь зөв юм байна.
2019-06-25