Чайковскийн нэрэмжит уралдаанд монгол хүн дахин тэргүүлэв
2019-06-26

 

Төгөлдөр хуурч Б.Бат-Эрдэнэ дэлхийн УРЛАГИЙН ОЛИМП гэгддэг П.И.Чайковскийн нэрэмжит олон улсын хөгжмийн их наадмаас "Шилдэг концертмэйстр" түүхэн шагналыг Монголоос анх удаагаа хүртсэн байна. Б.Бат-Эрдэнэ энэхүү шагналыг хүртснээрээ Монголын Мэргэжлийн хөгжмийн салбарыг тэр дундаа төгөлдөр хуурчдын ур чадварыг дэлхийн давцанд таниулсан түүхэн үйл явдал боллоо.

 

Тэрбээр уг уралдааны оролцогч гоцлол дуучин Э.Анхбаяртай хамсран хөгжимдөж байгаа билээ. Гоцлол дуучин Э.Анхбаяр өдгөө шийдвэрлэх III шатанд, симфони найрал хөгжимтэй дуулахаар бэлтгэж байгаа аж. 


Монгол Улсын Консерваторийн багш, хөгжим судлаач, хөгжим судлаачдыг эгнээндээ нэгтгэсэн “Монголын хөгжмийн индэр” төрийн бус байгууллагын тэргүүн С.Энхбулаг “Бат-Эрдэнэ багш Монголын хөгжимчдийн хувьд, ялангуяа төгөлдөр хуурчдын тухайд түүхэн амжилт гаргалаа. Г.Эрдэнэчимэг, Т.Цолмон, П.Доржпагма багш нар олон жил гоцолж тоглосон. Тэмдэглэх хэрэгтэй. Одоо үед төгөлдөр хуурч С.Саянцэцэг багш идэвхтэй тоглож байгаа. Өнөөдөр Б.Бат-Эрдэнийн нэрийг бахархалтайгаар дурдмаар байна. Дэлхийн тайзнаас монгол төгөлдөр хуурч шилдэг хөгжимчний шагнал хүртлээ шүү дээ. Баярлаж байна. Баяр хүргэе” гэв.


СУИС-ийн багш, хөгжмийн зохиолч Ш.Өлзийбаяр “Бат-Эрдэнэдээ том баяр хүргэе. Монголын болон гадаадын ямар ч зохиолыг гайхалтай тоглодог. Ноднин миний төгөлдөр хуурын концертыг маш сайхан хөгжимдсөн дөө” гэжээ.


Монгол Улсын хөгжмийн ууган сургууль Хөгжим бүжгийн коллежийн төгсөгч, Итали улсад Консерватори төгсөж ирээд төрөлх сургуульдаа ажиллаж буй, төгөлдөр хуурчдын олон улсын уралдаануудын шагналт Б.Бат-Эрдэнэд нийт сонгодог хөгжим сонирхогчдын өмнөөс, Virtuoso Gala Concert-ын үзэгчдийн өмнөөс баяр хүргэж, уран бүтээлийн арвин их амжилт хүсэн ерөөе.

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин
Zochin:
Saihan medee sonsoh saihan bna, Mongol zaluugaaraa baharhaad hanahgui ni...
2019-12-02
bayar hvrgie
2019-07-01
Ganchimeg Chimgee:
Ymar mundag yum be.Gaihamshigtai abyas,hudulmur shv? Eh ornoo delhiid ulam manduulj,gaihuulj ybaarai Amjilt
2019-07-01
haha:
бат-эрдэнэ бол оролцогч биш. зүгээр л концейсместр. гарчигаа зөв өгөөч мэдлэггүй сэтгүүлч ээ.
2019-06-30
нараа:
үнэхээр бахархаж бна. улам улам их амжилт үзүүлээрэй. энэ амжилт чинь ирээдүйн залууст бахархан дуурайх түүчээ нь болох болтугай
2019-06-30
zochin:
Bayar hurgie. Uneheer bayarlaj omogshih setgel turluu.
2019-06-27
Д Алтанцэцэг:
Агуу Монгол иргэн агуу их авьястан торуулсэн аав ээж ахан дуус сургаж хумуужуулсэн ачит багш хуч тэнцэн орсолдож улам чадваржуулсан орсолдогч нарт чинь чиний нэрийн омноос баяр хургэе Чи оройн чимэг шуу сурах зуйл хязгааргуйг мэдээрэй дээшээ улам дээшээ
2019-06-27
Bayr hurgie
2019-06-27
мундаг байна дуучид гран при хүртлээ гэж сонсож байсанаас төгөлдөр хуурч өндөр шагналд хүрч байсаныг дуулаагүй юм байна бахархаж байна баярлалаа улам их амжилтыг хүсэе ерөөе
2019-06-26
Б.Жавзанхүү:
Халуун баяр хүргэе. Улам их амжилт хүсье
2019-06-26
Mao ze fen:
Uhelu monguu hutsaavaa
2019-06-26
Түвшин:
Ёстой гайхалтай байна шүү. 3.2-хан сая Монголчууд үнэхээр цаанаасаа "Тэнгэрийн харъяат" ард түмэн гэдэг нь ингээд л мэдрэгдээд байгаа юм даа. Дээр үед хужаа нар ялангуяа Мао Цедун нохойн гөлөг "Энэ Монголчуудыг яагаад 10 саяд хүргэж болохгүй, Хэрвээ тэгвэл тэд манай хятадыг сүйрүүлэх болно" гэж байсан нь яах аргагүй үнэн болоод байна даа. Цолмон, Саянцэцэг, Батчулуун, Чинбат, Энхтөр, Анар, Нарантунгалаг гээд гайхалтай төгөлдөр хуурчид байдаг. Тэгвэл одоо Италид төгссөн Б.Бат-Эрдэнэ гэдэг гайхалтай төгөлдөр хуурч гарч ирж дээ баяр хүргэе ээ...
2019-06-26
Mao ze fen:
Uhelu monguu hutsaavaa
negent ner hundiig olson bol garagshaa garch toglovol iluu amjirgaatai
2019-06-26
Молодец!
2019-06-26
зочин:
Бахархаж байнаа. Баяр хүргэe. Амжилт, аз жаргал eрөөe.
2019-06-26
Bayar hurgie
2019-06-26
bayar hvrgie