Мансууруулах бодис хэрэглэгчид 20 жилийн хугацаанд 20 дахин өссөн
2019-06-26

 

Өнөөдөр дэлхий нийтээр мансууруулах бодистой тэмцэх өдөр тохиож байна. Үүнтэй холбогдуулан Эрүүл мэндийн яамнаас мэдээлэл хийлээ.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 1987 оны 12-р сарын 7-ны өдрийн 42/112 тоот тогтоолоор  жил бүрийн 6-р сарын 26-нд мансууруулах бодисын хэрэглээ, хууль бус эргэлтийн  эсрэг олон улсын өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх шийдвэр гаргаснаар мансууруулаас ангид байх олон улсын нийгэмлэгүүдийн үйл ажиллагааг тодорхойлж, хамтын ажиллагааг бэхжүүлэхээр зорьсон. 


Дэлхийд 269 сая гаруй хүн мансууруулах бодис хэрэглэж байгаагаас 11-21 сая нь судсаар хар тамхи хэрэглэгчид байна. Тэдний 6,6 сая нь ХДХВ/ДОХ-ын халдвартай амьдарч байна. Манай улс хар тамхи хэрэглэгчийн тоогоороо дэлхийд тэргүүлэгч хоёр улс болох ОХУ, БНХАУ-ын дунд оршиж байгаа нь эрсдлийг нэмэгдүүлж байна гэж мэргэжилтнүүд үзжээ. Мансууруулах бодисонд донтогсод бүрэн эдгэрэх магадлал бага байдаг байна. Дэлхий дахинд 3 минут тутамд мансууруулах бодисын хэрэглээний улмаас нэг хүн амь насаа алдаж байна гэсэн судалгаа байдаг аж.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Хар тамхи хэрэглэгчдийн тоогоороо БНХАУ, ОХУ дэлхийд тэргүүлдэг. Үүнээс улбаалан Монгол улсаар дамжин өнгөрөх хууль бус мансууруулах бодисын наймаа, хэрэглээг нэмэгдүүлэх өндөр эрсдэлийг бий болгсоор байгаа нь чухал асуудал болоод байгаа аж.


Монгол Улсын иргэд 2017 онд хар тамхи, мансууруулах бодисын хэрэглээтэй холбоотой 117 хэрэгт 275 хүн холбогдож байсан бол 2018 онд 197 гэмт хэрэгт 403 хүн холбогдож гэмт хэргийн гаралт 75 хувиар өссөн байна. Цаашид энэ тоо өсөх хандлагатай байна. Хар тамхи мансууруулах бодисоос иргэдийг хамгаалах нийгэмлэгээс хийсэн судалгааны дүнгээс үзэхэд мансууруулах бодис хэрэглэгчид 1999 онд 45 байсан бол 2019  онд 966 болж 20 жилийн дотор 20 дахин өссөн аж.

 

Монгол улсад одоогийн байдлаар өсвөр насны 10 хүүхэд тутмын нэг нь ямар нэгэн мансууруулах сэтгэцэд нөлөөлөх бодисыг сонирхож байсан гэж судалгаанд хариулжээ. Иймд  анхан шатны ойлголт өгөх хичээлийг ЕБС-ийн сурагчдын сурах бичигт тусгаж өгсөн ба  24 цагийн турш 1800-2000 утсаар үнэ төлбөргүй зөвлөгөө мэдээлэл өгөхөөр сэтгэл зүйч ажиллаж байгаа юм байна. 

 

Гэрэл зургийг MPA.mn


Хувь хүн, төр, хувийн хэвшлийн  байгууллагуудыг мансуурлын эсрэг дэлхийн өдрийн кампанит ажлын хүрээнд боловсруулсан дээрх багц мэдээллийг нийтэд түгээхийг НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх албанаас уриалж байна.

 

Л.Сарангоо

Shuud.mn
Сонин хачин
Үнэн ш дээ.Хэн ч зүгээр байж байгаад хэдхэн хоногт элэггүй болно гэдэг зүгээр л тохиолддог зүйл биш.Америкд бол бараг л бохирдсон хар тамхи л байгаа.Тэнд тогтмол амьдраагүй залуу гинжнээсээ мултарсан нохой шиг авирлаaд шагналаа авсан талдаа юм.Ийм аюултай болохоор хар тамхийг зөвхөн найдвартай дилерээс л авдаг.Гудамжны дилерүүд анх харж байгаа хүмүүст зүгээр танилцаад л хар тамхиа мөнгөгүй зүгээр ч өгдөгийг Монгол залуус мэдэх хэрэгтэй. Дараа нь нилээн хямд гэх мэтчилэн ахиулан зарж өөрийнхөө үнэнч үйлчлүүлэгч болгож гинжилдэг.Хүнд хар тамхи гэдэг бол ганц сонирхож үзэж болдог тоглоом биш.
2019-06-26
Эрүүл төдийгүй цэл залуу тамирчин хүн яагаад 3-хан хоногт элэгний дутагдлын эцсийн шатанд орж болохыг туйлшрамтай хийрхүү Монголчууд ядаж боддог болох хэрэгтэй .Үнэнийг хэлчихэд үүнд бараг ганцхан боломж байгаа . Цусанд шууд хоруу чанар өндөр халдвар орсон! Тариур, эм тариа Америк-д Монгол шиг чөлөөтэй байдаггүй. Заавал эмнэлэгийн нөхцөлд эмчийн заавраар бүх эмчилгээ явдаг.Тэхээр бараг хар тамхи найдваргүй хүмүүсээс авч хэрэглэсэн байгаа.
2019-06-26
Үнэн ш дээ.Хэн ч зүгээр байж байгаад хэдхэн хоногт элэггүй болно гэдэг зүгээр л тохиолддог зүйл биш.Америкд бол бараг л бохирдсон хар тамхи л байгаа.Тэнд тогтмол амьдраагүй залуу гинжнээсээ мултарсан нохой шиг авирлаaд шагналаа авсан талдаа юм.Ийм аюултай болохоор хар тамхийг зөвхөн найдвартай дилерээс л авдаг.Гудамжны дилерүүд анх харж байгаа хүмүүст зүгээр танилцаад л хар тамхиа мөнгөгүй зүгээр ч өгдөгийг Монгол залуус мэдэх хэрэгтэй. Дараа нь нилээн хямд гэх мэтчилэн ахиулан зарж өөрийнхөө үнэнч үйлчлүүлэгч болгож гинжилдэг.Хүнд хар тамхи гэдэг бол ганц сонирхож үзэж болдог тоглоом биш.
ZOCNIN:
olon huuhed zaluucnuudiin baiguullaga yu hiij bnaa. alham tutamd haraa huanalt niit ard irgediin sonor seremj heg ni hegniihee toloo niit ni negniihee toloo gedesen yu bolj bnaa. kanadad olnooroo tsuglasan huuhed bagacnuudiig sport urlag niitiin tsuglaanaas oor yed tuglaj end tend demii hesuucnilj bwal medeeleed eheldeg ter ni cn zow . HIIGMIIN AJILTNUUD IIM L YED JINHENE AJLAA HIIJ YAWDAG . AIL BUR HYANALTAND BDAG TUHAILBAL NEG HESEG AILIIG HARYUTSSAN NIIGMIIN AJILTAN MASHINAAR YAWJ UHUULGA SURTACNILGAANII MATERIAL TARAAH SUDALGAANII AJLAA HIIJ BDAG , YOS SUTHAHUUNII SUURI BOLSON UNSEDNII BIBLIIIN SYRGAALIAR SUMD LEKTS IH HIIJ AIL ORH BYREES OROLTSUULDAG.SUMD TUSGAI HIIGMIIN AJILTAN SUUJ BDAG BOGOOD TEDNIIG ULSIIN NERIIN TOLOOLOGCN AJILTAN GEDGIIG HEN CN MEDDEGYI TED ORH BUREES HEDEN HUN OROLTSOJ BGAA ALI AILD YAMAR ASUUDAL BDAG GEDGIIG HUANAAD SUUJ BDAG . ULMAAR BIBLIIN LEKTS UNSHIHASUUDLAAR TUHAIN ORH AILD ORJ SUDALGAA HIIDEG .. MANAID MASH OLON SUM HIID BDAG . NEG LAM CM GESEN IIM AJIL HIIWEL YASAN YUM BE.
2019-06-26
irgen:
dorvitoi arga hemjee avahgui bol mongol chin sonoh dohjee, ….ard tymen tord maanag hymyys songohoo zogsohgui bol uls sonoloo
2019-06-26