О.Амгаланбаатар: ҮАБЗ-ийн зөвлөмжийн дагуу ШЕЗ хуралдаж шийдвэр гаргасан  
2019-06-27

Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга О.Амгаланбаатараас цаг үеийн асуудлаар тодруулга авлаа.

 

 

-Монгол Улсын Ерөнхийлөгч зарим шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай зарлиг гаргалаа. Шүүхийн ерөнхий зөвлөлийн саналыг үндэслэсэн гэж зарлигтаа бичсэн байна. Шүүхийн ерөнхий зөвлөл чухам ямар санал гаргасан юм бэ?

 

-УИХ-аас Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдөр өдөр нэмэлт өөрчлөлт оруулсан. Уг хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.8 дах хэсэгт заасны дагуу Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмж гарсан бол шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэхээр хуульчлан зохицуулсан байдаг.

 

Үндэсний аюулгүй байдлын зөвлөл 2019 оны 06 дугаар 26-ны өдөр хуралдаж нэр бүхий 17 шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх зөвлөмжийг гарган Шүүхийн ерөнхий зөвлөлд ирүүлсэн. Улмаар Шүүхийн ерөнхий зөвлөл хуралдаж, уг зөвлөмжийн дагуу дээрх нэр бүхий шүүгчдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхээр тогтож, тогтоол гарган  хүргүүлсэн.

 

-Шүүхийн ерөнхий зөвлөлөөс ямар үндэслэлээр дээрх шийдвэрийг гаргасан талаар хариулт өгөөч.

 

-Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх талаар гаргасан зөвлөмж болон холбогдох материалыг нууцын зэрэглэлтэйгээр Шүүхийн ерөнхий зөвлөлд ирүүлсэн. Үүнтэй холбоотойгоор Шүүхийн ерөнхий зөвлөлийн хуралдааныг хаалттай горимоор явуулсан. Иймд зөвлөлийн хуралдаан дээр яригдсан асуудал болон шүүгчдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх үндэслэлийн талаар мэдээлэх хуулийн боломж байхгүй байна.

 

-Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга болон зарим гишүүний бүрэн эрхийн хугацаа дууссан. Тэгэхээр Шүүхийн ерөнхий зөвлөлийн шийдвэр хүчинтэй юү?

 

-Одоогоор Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, гишүүдийг чөлөөлсөн тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг гараагүй байгаа.

 

-Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхим өнөө өглөө зарлагдсан хурлуудыг цуцалжээ. Бүрэлдэхүүн хүрэхгүй байгаа учраас шүүхийн үйл ажиллагаа тасалдахад хүрлээ. Энэ асуудлыг яаж шийдэх вэ?

 

-Улсын дээд шүүхийн шүүгчийг томилохдоо эрүү, иргэн, захиргааны шүүгч гэж томилдоггүй. Иймд Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн шийдвэрээр үлдсэн шүүгчдийг танхимуудад хуваарилан хэрэг маргаан хянан шийдвэрлэх ажиллагааг тасралтгүй явуулах боломж байгаа гэж бодож байна. Гэхдээ энэ талаар Улсын дээд шүүхээс тодруулах нь зүйтэй байх.

 

Харин анхан болон давж заалдах шатны шүүхүүдийн тухайд бүрэн эрхийг түдгэлзүүлсэн шүүгчдэд хуваарилагдсан байсан хэргүүдийг шүүгчдийн зөвлөгөөнөөр бусад шүүгчдэд хуваарилах ажиллагаа хийгдээд явж байна. Шүүн таслах ажиллагаа тасралтгүй явах бололцоотой гэж үзэж байна. 

Shuud.mn
Сонин хачин
Алуурчин Лүндэндорж балласан:
Согтуугаараа машин жолоодож яваад хөдөөний малчны оюутан охиныг дайрч алсан Лүндэндорж энэ байгууллагыг толгойлж буй цагт Монголд шударга ёс тогтож харагдаач. Энэ хүн хэргээс мултрах гэж өөрөө шүүгч нарынхаа эрхшээлд орчихсон байсан шүү дээ.
2019-06-27
DR. PRADHAN:
Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM whatsapp: 15733337443 Үнэ: $780,000 USD Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802
2019-06-27
Х.Оюунцэцэг: Салхитын мөнгөний ордыг тойрсон авлигын хэрэгт шүүгчид нэр холбогдсон баримт байгаа гэдгийг УИХ-ын дарга өөрөө хэлсэн байна лээ. Баримтаа удахгүй дэлгэх байх.Талийгаач Бямбаа шүүгчийн үхэл зүгээр нэг амиа хорлосон хэрэг биш шүү дээ. Тэр хүн цорын ганц гэрч нь байсан юм. Насаараа хууль хяналтын байгууллагад ажилласан хүн гэнэт амиа хорлоно гэж байхгүй.
2019-06-27
Х.Оюунцэцэг: Салхитын мөнгөний ордыг тойрсон авлигын хэрэгт шүүгчид нэр холбогдсон баримт байгаа гэдгийг УИХ-ын дарга өөрөө хэлсэн байна лээ. Баримтаа удахгүй дэлгэх байх.Талийгаач Бямбаа шүүгчийн үхэл зүгээр нэг амиа хорлосон хэрэг биш шүү дээ. Тэр хүн цорын ганц гэрч нь байсан юм. Насаараа хууль хяналтын байгууллагад ажилласан хүн гэнэт амиа хорлоно гэж байхгүй.
2019-06-27
зочин:
Харваас пялдага царайтай юм. ШЕЗ тэгээд ямар үүрэгтэй байгууллага вэ?
2019-06-27
Solongoo:
Deed shuukhiin ergenii khergiin shuugch Amarsaikhang l chuluulj uzeerei!!! Shuukhiiig avilgad oruulsan zagalmailsan ekh gedegiig ankhaarna uu? Am dollaryn terbumtan shuugch!!! Ulsad tatvar tulukhgui, khumuusiin zovlon deer toglodog yos zuigui shuugch shuu!!!!
2019-06-27
Nuuhaar l sonin sanagdaad baigaa yumdaa. Ed nariig tudgelzuuleh shaardlaga yugaaraa nuuts boldog yum bol doo
2019-06-27
avilgachid:
Bygd l River gardend baigaashdee! Sportiin avilgaliin altan medaltnuud khyrtel.... Ene khotkhonii 90% ni 2012 onoos khoish Elbegmongonii yed tomorson avilgach toriinkhon bgaa! Khudal gvl ochood khar! Corrupshion Garden gvl zokhino!!!! Bair yzekh geed ochson taarsan bolgon golgonoson nokhoi tsarailsan tsagaan zakhtai avilgachid bnalee! Byy zygle Buzartana shyy!!
2019-06-27