Хөдөө явахдаа хөршүүддээ мэдэгдье
2019-06-27

 

Үндэсний их баяр наадам удахгүй болж, олон хоногийн амралт эхэлнэ.

 

Үүнтэй холбоотойгоор иргэд гэр бүл, найз нөхөд төрөл садангаараа аялал зугаалгаар явж орон гэрээ удаан хугацаагаар хараа хяналтгүй орхисны улмаас хулгайн гэмт хэргийн хохирогч болох тохиолдол цөөнгүй бүртгэгддэг бөгөөд орон байрны хулгайн гэмт хэрэг өсөх хандлагатай байдаг.

 

Иймд иргэд та бүхэн хөдөө орон нутаг болон бусад газарт аялал зугаалгаар явахдаа орон байрныхаа аюулгүй байдлыг хангаж, аль болох эзгүй үлдээхгүй байж хөршийн холбоог сайжруулан хөршүүддээ мэдэгддэг байх талаар цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.

Shuud.mn
Сонин хачин