Ашигт малтмалын тухай хуулийн зарим заалт хууль зөрчсөн эсэхийг хэлэлцэж байна
2019-06-28

ҮХЦ-ийн дунд суудлын хуралдаан 9.30 цагаас эхэллээ. Хуралдаанаар, Ашигт малтмалын тухай хуулийн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг хэрхэн тооцож ногдуулах, төлбөрийн хэмжээ нь ямар байх, нэмэлт төлбөрийн хувийг хэрхэн тодорхойлох зэрэг зохицуулалттай холбоотой заалтууд Үндсэн хууль зөрчсөн эсэх асуудлыг хянан хэлэлцэж байна. 

 

Хуралдаанд мэдээлэл гаргагч, иргэн С.Баярмаа, УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч, УИХ-ын гишүүн Ж.Бат-эрдэнэ нар оролцож байгаа бөгөөд маргааныг урьдчилан хянан шалгасан тухай илтгэлийг Цэцийн гишүүн Ц.Нанзаддорж танилцуулж байна гэж ҮХЦ-ийн хэвлэлийн төлөөлөгч мэдээлэв. 

Shuud.mn
Сонин хачин