Бас нэгэн их мастер "төрөв"
2019-07-01

 

Узбекистан улсад болж буй Ази тивийн АШТ-ий зуун буудалт даамын үндсэн төрөл өндөрлөлөө. Энэ төрлөөс манай тамирчид 6 алт, 5 мөнгө, 3 хүрэл медаль хүртлээ.

 

Тэмцээний эрэгтэйчүүдийн ангилалд түрүүлсэн Дэлхийн даамын холбооны мастер Баатарсүхийн Мөнхжин, эмэгтэй ангилалд аваргалсан Дэлхийн даамын холбооны дэд мастер Баярын Мишээл нар Олон улсын их мастер цолны болзлыг хангасан байна.

 

Тэрчлэн ахмадын ангилалд спортын мастер Д.Дорж, U-17 насны охидын ангилалд дэд мастер У.Баяржаргал, U-14 насны охидын ангилалд спортын мастер Н.Лхагвадолгор, U-8 насны охидын ангилалд I зэргийн тамирчин Г.Гоомарал нар алтан медалийн эзэд болжээ.

 

Ц.Ганбат

Эх сурвалж: Монголын даамын холбоо

Shuud.mn
Сонин хачин