Бажран Пуниа: Монголын тэмцээнийг алгасч магадгүй
2019-07-01

 

Энэтхэгийн бөх, ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт Бажран Пуниа бэлтгэл сургуулилтаа сайн хийж, бэртэл гэмтлээс хол байх нь "Токио-2020" олимпийн өмнөх гол зорилго хэмээн өгүүлжээ.

 

Тэрбээр ойрын үеийн төлөвлөгөөний талаар "Надад Турк, Монголын хоёр тэмцээний аль нэгийг нь сонгох шаардлага тулгарлаа. Эхлээд Туркийг зорьж цөөн хоногийн бэлтгэл хийнэ. Тэнд долоодугаар сарын 12-14-нд UWW чансааны оноо олгох тэмцээнтэй. Бас долоодугаар сарын 15-17-нд "Stars of Asia" тэмцээний урилга бий. Гэвч хоёуланд нь зодоглох боломж үгүй. Хэрвээ бэлтгэл сайн хийгээд, олимпийн зиндааны олон бөх очвол Монголын тэмцээнийг алгасч таарна. Тийм биш тохиолдолд Туркийг орхиж нөгөө тэмцээндээ очно. Бүх шийдвэрийг Энэтхэгийн бөхийн холбоотойгоо ярьж байж гаргана" хэмээн ярив.
 

М.Бүүвэй

Shuud.mn
Сонин хачин
зочин:
Угаасаа манайд тэмцээнд оролцох гэж ирэх шаардлага байхгүй л дээ, гаднын шилдэгүүд ирэхгүй, манай хэдэн мантар юмтай л ноцолдоод байх шаардлага юу байх вэ дээ
2019-07-01