“Санхүүгийн манлайлал 2019” хөтөлбөрийн шилдэг оролцогч шалгарлаа
2019-07-01

Санхүүгээ зохицуулж, хэрэглээгээ хянахад суралцах хүсэлтэй залуучуудад маш хэрэгтэй хөтөлбөрийг ХААН Банкнаас 12 долоо хоногийн турш буюу гурван сарын хугацаанд зохион байгуулав. Энэ бол “Санхүүгийн манлайлал-2019” хөтөлбөр юм.

 

 

ХААН Банк АФА академитай хамтран 22-35 насны залууст санхүүгийн боловсрол олгох, залууст урам зориг өгөх “Санхүүгийн манлайлал-2019” хөтөлбөрийг анх удаа хэрэгжүүлж зургадугаар сарын 26-ны өдөр хаалтын арга хэмжээг зохион байгуулж, шилдгээ шалгарууллаа.

 

 

Тус хөтөлбөрийг гурван сарын өмнө нээж, хөтөлбөрт хамрагдахаар 1,000 гаруй залуу хүсэлтээ ирүүлснээс салбар бүрийн манлайлагч 30 залууг сонгон шалгаруулжээ. Хөтөлбөрийн хүрээнд залуусыг санхүүгийн мэдлэг, зөв дадалд суралцуулах, хувийн болон өрхийн санхүүгээ цэгцтэй төлөвлөх чадвар суулгах улмаар өөрөөрөө дамжуулан гэр бүл, найз нөхөд, ажлын хамт олондоо зөв хандлага түгээж, нийгэмд эерэг нөлөө үзүүлэх зорилгыг бүрэн биелүүлж чадсан гэдгийг зохион байгуулагчдын зүгээс онцолж байлаа.

 

 

Сонгон шалгаруулалтад тэнцсэн залууст санхүүгийн болон хувь хүний хөгжлийн танхимын сургалт орохоос гадна багаар ажиллах, нэтворкинг арга хэмжээнд оролцож, туршлага судлах, танилцах аялал болон ганцаарчилсан уулзалт хийх, мэргэжлийн багшаас хувийн дасгалжуулалт авах зэрэг олон сонирхолтой үйл ажиллагааг хэрэгжүүлжээ. Тэд хөтөлбөрөөр дамжуулан өөрийн үнэт зүйлсээ тодорхойлж, асуудалтай нүүр тулж шийдлийг эрэлхийлдэг болж чадсан гэдгийг хөтөлбөрийн хаалтын арга хэмжээний үеэр дүгнэн хэлсэн.

 

 

“Санхүүгийн манлайлал-2019” хөтөлбөрийн шилдэг оролцогч М.Долгорсүрэн хаалтын арга хэмжээний үеэр “Энэ хөтөлбөр дан ганц санхүүгийн болоод хувь хүний хөгжлийн хөтөлбөр байсангүй. Бүхэл бүтэн амьдралын сургалт, дасгалжуулалт болж чадлаа. Тус хөтөлбөрийг анх зарлахад нь бүртгүүлж, тэнцэх юмсан хэмээн бодож байсан. Учир нь орчин үеийн залуус хангалттай хэмжээнд ажиллаж, мөнгө олж чадаж байгаа хэдий ч хэт үрлэгэн, зөв зарцуулдаггүй, зардлаа бичиж тэмдэглэдэггүй, хадгаламж үүсгэдэггүй зэргээс санхүүгийн сахилга батгүй нь ажиглагддаг. Би өөрөө ч тийм л байсан. Гэхдээ одоо бол бүх зүйл өөрчлөгдсөн хэмээн ам бардам хэлж чадна. Тиймээс залуусын санхүүгийн боловсролд үнэтэй хувь нэмэр оруулахаар энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлсэн ХААН Банкны хамт олон болон хамтран ажилласан АФА академийн багш нартаа баярлалаа” хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.

 

АФА академийн мэргэжлийн багш нар бүх оролцогчидтой нэг бүрчлэн уулзаж тэдэнд тухайлсан зөвлөгөөг өгч ажиллажээ.

 

 

Энэ талаар тус академийн үүсгэн байгуулагч Ш.Амартүвшин “Монголдоо анх удаа гэж хэлж болохоор төсөл хөтөлбөр болсон. Өнөө цагт залуус технологийн чадвар эзэмших хүсэл дүүрэн байна. Гэхдээ үүнээс гадна мөнгийг захиран зарцуулах сургалт маш чухал. Гэтэл энэ төрлийн сургалт ховор байна. Тиймээс “Санхүүгийн манлайлал-2019” хөтөлбөр бол цагаа олсон, Монголд “төрсөн” Монгол хөтөлбөр. Монголын нийгмийн хамгийн идэвхитэй анги давхаргын залуучуудаас шалгаруулж аваад тэднийг гурван сарын турш хувь хүнийх нь хувьд болоод санхүүгийн боловсролын тал дээр нь дасгалжуулалтыг хамтдаа хийлээ. Маш гайхалтай төсөл болж хэрэгжиж чадсанд баяртай байгаа. Хүний амьдралын хамгийн чухал таван хэсгийг цогцоор нь хөгжүүлэхийг бид эрмэлзсэн. Сэтгэлзүй, гэр бүл, эрүүл мэнд, карьер, хувийн санхүүгийн нөхцөл байдал. Өөрөөр хэлбэл хувийн санхүүд нөлөөлдөг энэ таван чухал хэсгийг хооронд нь багцлан гурван сарын хөтөлбөр болгож эдгээр залуусийг дасгалжуулсан. Залуучуудын оролцоо маш гайхалтай байсан. Бид залуусаараа бахархаж байна. Амьдралын дасгалжуулах хөтөлбөр дээр суурилагдсан учраас тэдний гэр бүл, ажил, санхүү, бизнес дээр тулгарч байгаа асуудлуудыг давж гарах шийдлүүдийг санал болгохоос гадна өөрсдөд нь тусгай даалгавар өгч нийгэмд эзлэх байр суурь, эдийн засгийн мэдлэгтэй нь холбоотой шалгалтуудыг өгч байсан. Тиймээс гурван сарын хугацаанд маш их туршлага хуримтлуулсан болов уу гэж найдаж байна. АФА академи 5-6 сарын хугацаанд 5,000 хүнд мэдээлэл дамжуулдаг. Удахгүй бид ОХУ-руу урилгаар явна. Тэгэхээр монгол контент олон улсад экспортлогдож байна гэсэн үг” гэдгийг онцолсон юм.

 

 

Тус академиас гурван сарын хугацаанд долоо хоногт хоёр удаагийн арга хэмжээ зохион байгуулж иржээ. Хөтөлбөрийн хүрээнд олон сонирхолтой үйл ажиллагаанууд зохион байгуулагдсанаас олон нийтэд санхүүгийн боловсрол олгох багийн даалгавар хамгийн олон хүнийг хамарсан үр өгөөжтэй шалгуур байсныг манлайлагч залуус онцлов. Учир нь оролцогчид багт хуваагдан олон нийтэд санхүүгийн боловсрол олгох сургалтууд зохион байгуулсан бөгөөд энэ хугацаанд нийт 1,335 хүнд санхүүгийн боловсрол, мөнгөө зарцуулах тухай үнэтэй мэдээллийг өгчээ.

 

 

 

 

Энэ хөтөлбөр цаашид ч үргэлжлээсэй, олон залууст санхүүгийн боловсролоо дээшлүүлэх, санхүүгийн зөв арга барилд суралцаж, түүнийгээ амьдралдаа хэрэгжүүлэх боломж олгоосой... Тэдний хөтөлбөрөөс сурч мэдсэн зүйлс ойр тойрных нь гэр бүл, хамт ажилладаг нэгэн гээд илүү олон хүнд түгэх болно гэдэгт итгэлтэй байна.

 

 

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин
Dr. Adity:
Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM whatsapp: 15733337443 Үнэ: $780,000 USD Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802
2019-07-02