Нийслэлд гарсан ослын улмаас 20 хүн гэмтжээ
2019-07-01

 

Амралтын өдрүүдэд /2019.06-29.30/ Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 497 дуудлагыг хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 322 дуудлага, мэдээллийг хүлээн авч, шалгалтын ажиллагаа явууллаа. Бүртгэдсэн осол хэргийн улмаас нийслэлд 20 хүн гэмтэж, ноцтой зам тээврийн ослын улмаас орон нутагт 1 хүний амь нас хохирсон байна.

 

Амралтын өдрүүдэд гарсан зам тээврийн ослын улмаас 6 хүүхэд ямар нэг байдлаар гэмтэж бэртсэн бол  Зам тээврийн осолд орсон  хүүхдүүдийн 2 явган зорчигч хэлбэрээр, 1 явган хүний гарцаар зам хөндлөн гарч байсан бол 1 хороолол дотор тоглож, 4 зорчигч хэлбэрээр хөдөлгөөнд оролцсон байна.

 

Ноцтой зам тээврийн ослоос дурьдвал:

 

2019.06.29-ны 14.00 цагийн орчим Хэнтий аймгийн Мөрөн сумын 3-р багийн нутаг “Зүлэгт” гэх газар /Сумын төвөөс хойш 40км-т/ шороон замд Dayun маркийн улсын дугааргүй Б жолоочтой мотоцикль онхолдож, жолооч 57 настай, эрэгтэй/ Б нас барсан

 

2019.06.30-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо Товчооны зам, 361-ийн гармаас Партизаны сангийн аж ахуй  явах замд амины Kia Frontier автомашины жолооч У нь  амины Toyota Prius  маркийн Г жолоочтой автомашинтай мөргөлдөж, жолооч 61 настай, эрэгтэй У, зорчигч 7 настай, эрэгтэй Г,  9 настай, эрэгтэй Н, зорчигч 3 настай, эрэгтэй Г,  1 настай, эмэгтэй Н, зорчигч 29 настай, эмэгтэй Д нарын 6 хүн гэмтсэн.

 

Бүртгэгдсэн нийт ослын 6 нь явган зорчигч мөргөж гэмтээсэн, 9 осол нь мөргөлдөх хэлбэрээр,  1 үл хөдлөх зүйл мөргөх хэлбэрээр тус тус бүртгэгдсэн байна.

 

Мөн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 жолоочийг илрүүлэн хуулийн дагуу хариуцлага тооцсон байна. 

 

Амралтын өдрүүдэд гарсан зам тээврийн осолд  орсон хүүхдийн  шатлгаан нөхцөлийг судлан үзвэл 10 хүртэл насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулах, бага насны хүүхдийг зориулалтын суудалд тээвэрлэхгүй байгаатай шууд холбоотой.

 

Иймд эцэг, эх жолооч нарт 10 хүртэлх насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх, автомашинд тээвэрлэхдээ хүүхдийн нас, биеийн жин, онцлогт тохируулсан зориулалтын суудалд  тээвэрлэх шаардлага байгаа ТЦА-аас сэрэмжлүүлж байна.

 

Эх сурвалж: Тээврийн цагдаагийн алба

Shuud.mn
Сонин хачин
DR. UROLOGIST:
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
2021-11-14