Путины аяга Хятадад эрэлттэй бүтээгдэхүүн болжээ 
2019-07-02

 

G20 дээд хэмжээний уулзалтын үеэр Владимир Путин гартаа барьсан, халуунаа барьдаг аяга дэлхийн олон хэвлэлийн анхаарлыг татжээ. Харин үүний араас Путинтай адил аягатай болох гэсэн хүмүүсийн тоо эрс өсч, Хятадын Таобао цахим худалдааны сайтад Оросын Ерөнхийлөгчийн барьсан шиг аяга санал болгосон байна. 


Global Times-ийн мэдээлснээр Оросын төрийн тэргүүний аягатай адил харагдах хэд хэдэн барааг Хятадын цахим худалдааны сайт санал болгож байгаа бөгөөд алтлаг сүлдтэй цагаан өнгийн аяга 50-200 юань буюу монгол мөнгөөр 19000-77000 төгрөгийн үнэтэй байгаа гэнэ. 


Их хорийн уулзалтын үеэр ийм аяга барьж суусны учрыг Путины хэвлэлийн нарийн бичгийн дарга тайлбарлахдаа “Яагаад гэвэл тэр байнга л энэ аяганаас цай уудаг” хэмээн хариулж байв. 


Ийнхүү энгийн нэгэн аяга барьсан нь хэвлэлийнхний анхааралд ихээр өртсөн тул Хятадын интернэт дэлгүүрүүд худалдан авагчид энэ барааг сонирхоно гэж үзээд захиалга авах болсон байна. Тэд урьдчилсан захиалга ч авч байгаа бөгөөд “Путины аягатай адил аяга борлуулалтын өмнөх захиалгаа авч байна. Хоёр долоо хоногийн дараа хүргэнэ” гэсэн заруудыг байршуулжээ. 


Global Times сонинд цахим дэлгүүрүүдийн эзэд өгүүлэхдээ Путины аяга “өндөр чанартай”, “эрүүл мэндэд ашигтай” гэсэн тайлбартайгаар худалдаалагдаж байгаа гэнэ. 


Энд дуулгахад, Оросын Ерөнхийлөгч G20-ийн орнуудын төрийн тэргүүнүүдэд зориулсан оройн зоог дээр аягаа барьж очсон юм. Мөн тэрбээр Дональд Трамптай энэ аягаараа тулгажээ. 

 

Г.Бямбасүрэн
 

Shuud.mn
Сонин хачин
irgen:
adulhan geed chanargui materialaar hiigeed borluulj garna daa odoo
2019-07-03