Игуаин “Ювентус”-т эргэн ирлээ
2019-07-02

 

Аргентиний хөлбөмбөгч Гонсало Игуаин улирлын эхэнд Италийн “Милан” клубт зээлээр очиж байлаа. Тэдний багийн төлөө 22 тоглолтод оролцож 8 гоол оруулсны дараа өвлийн наймаагаар Английн “Челси”-д шилжин ирсэн юм.

 

“Челси”-д 16 тоглолтод 5 гоол оруулж, гялалзсан амжилт үзүүлээгүй ч өөрийнхөө карьерт анхных байхуйц түүхэн амжилт-Европа лигийн цомыг хүртсэн билээ. Гэсэн ч аргентин довтлогчийг дахин хадгалж үлдэхийг “Челси” клуб хүсээгүй тул Италийн “Ювентус”-тээ эргэн ирээд байна.

 

Ц.Ганбат

Shuud.mn
Сонин хачин