Сайхан мэдээ: О.Дөлгөөн нүдээ нээж, амьсгалын аппаратаа салгуулжээ
2019-07-02

 

Монгол улсын сагсан бөмбөгийн шигшээ багийн холбон тоглогч, 2019 оны оюутны лигийн аварга /Шилдэг тоглогч/, Өсвөрийн улсын аварга шалгаруулах тэмцээний 5 удаагийн аварга /2 удаагийн шилдэг тоглогч/ О.Дөлгөөн элэгний дутагдал гэсэн оноштойгоор АНУ-д эмчлүүлж байна.

 

Элэг нэгт монголчууд нэгдэн түүнд туслахаар "Pray4dulguun" аяныг эхлүүлэн дэлхийн өнцөг булан бүрээс сайхан сэтгэлийн хандив тусламж илгээсээр байгаа. Тэгвэл тун саяхан түүний найз бүсгүй нэгэн сайхан мэдээг дуулгалаа.

 

О.Билгүүнзаяа "Та бүхэндээ маш их баярлалаа. Өнөөдөр гэдэг өдөр өнгөрч өгөхгүй зовлонд бүдчиж, маргааш гэдэг өдөр байгаа болов уу гэх бодолтой, цагаар биш минут секундээр хэмжигдсэн айдастай хүндхэн өдрүүдийн ард өнөөдөр нүдээ нээж, амьсгалын аппаратаа салгуулсан баяртай мэдээтэй өглөөг угтлаа. Хэдийгээр ухаан санаа нь хэвийн биш, 24 цагаар бөөрний диализын аппаратаар бөөр орлуулсан, элэгний үйл ажиллагаагүй, дахин амьсгалын аппарат залгаж магадгүй маш хүнд байдалтай байгаа ч өнөөдөр болсон энэ өөрчлөлтүүд та бүхний хайр шингээсэн бодлын хүчээр бий болсон юм шүү. Та бүхэндээ маш их баярлалаа" хэмээн өөрийн цахим хуудсандаа нийтэлжээ. 

 

Хандив өгөх хэлбэрүүд:

 

Candy: 99696974 дугаарт хандиваа илгээх (555 дугаарт 99696974 илгээх candy)

 

Хандивын данс: Хаан банк 5721081225Хүлээн авагч: Л.Очбадрах

 

Холбогдох утасны дугаар: 99158191, 94028191 /эгч нарынх нь дугаар/

 

Жич: Хандивын албан ёсны данс нь зөвхөн дээрх бөгөөд хандивын хуурамч дансаас сэргийлж нягтлахыг хүсье.

Shuud.mn
Сонин хачин
бие бод:
Хар тамхиа хэтрүүлцээд явчихаа шахлаашт
2019-07-04