Автобус "хулгайч"-гүй боллоо
2019-07-02

Нийтийн тээврээр зорчигдчын санааг ихээр зовоодог нэг асуудал нь халаасны хулгайн гэмт хэрэг. Энэ оны нэгдүгээр улирлын байдлаар нийтийн тээврийн автобусанд үйлдэгдэх халаасны хулгайн хэрэг нэмэгдэх хандлагатай болсон байна гэдгийг албаныхан мэдээлж байсан. Улмаар хулгайчтай эрчимтэй тэмцэх үүднээс энэ оны зургадугаар сарын 1 гэхэд нийслэлийн нийтийн тээврийн бүх автобусыг бүрэн камержуулахаар  болсон. Өнөөдөр /2019.07.02/ 28 аж ахуй нэгжийн 1226 автобусыг бүрэн камержуулан хүлээлгэн өгөх арга хэмжээ боллоо.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Нийслэлийн цагдаагийн газар, Улаанбаатар смарт карт компаниуд энэ оны гуравдугаар сард Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээ явуулдаг аж ахуй нэгжүүдтэй хамтарсан зөвлөгөөн зохион байгуулсан. Энэхүү зөвлөгөөнөөр  бүх автобусыг бүрэн камержуулах асуудлыг хэлэлцэж өнөөдрийн байдлаар /2019.07.02/ 28 аж ахуй нэгжийн 1226 автобусыг бүрэн камержуулсан болохыг мэдээллээ.

 

Бүх автобусыг камержуулснаар халаасны хулгайн гэмт хэргийн гаралтыг бууруулах үүнээс урьдчилан сэргийлэх, илрүүлэх, таслан зогсоох, жолооч нарын үүрэг харуцлагыг дээшлүүлэх зэрэг олон асуудал шийдэгдэх ач холбогдолтой гэж албаныхан харжээ.

 

Мөн нэгдүгээр эгнээгээр зорчсон, автобусны буудал дээр зогсож хөдөлгөөнд саад учруулсан тээврийн хэрэгслүүдийн зөрчлийг давхар илрүүлэн хянаж, торгуулийн арга хэмжээ авах аж. Камерыг авто тээврийн улсын байцаагч нар өдөр бүр хянаж ажиллах юм байна. Мөн шалгагч нар давхар ажиллаж бэлэн мөнгөөр зорчих зөрчилд хяналт тавьж ажиллах аж.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

“Улаанбаатар смарт карт” компанийн менежер Ц.Түвшинжаргал “Журмаар бүх харилцааг зохицуулж байгаа. Манай компани камерын засвар үйлчилгээ, сайжруулалтын асуудлыг хариуцна. Харин эвдрэл гэмтлийг тухайн нийтийн тээврийн аж ахуй нэгж хариуцна. 2015 онд төсөл хэрэгжиж эхлэхэд нийтийн тээврийн автобуснуудыг бүрэн камержуулах ажил хийгдсэн. Энэ онд хамтарсан үйл ажиллагааны ажлын хүрээнд хийсэн хяналт шалгалтаар камернуудын 50 хувь нь гадны нөлөөтэйгээр ажиллагаагүй болсон байсныг 123 сая төгрөгийн зардал гаргаад 1226 автобусыг бүрэн камержуулсан. Тиймээс нийтийн тээврийн үйлчилгээнд явж байгаа бүх автобус хяналтын камертай боллоо” гэв.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Б.Итгэл

Shuud.mn
Сонин хачин
хар гар:
эвдрэл гэмтл-засвр үйлчилгээг н 2 салгачихдг "журамтй"гарууд бс бнаа.жолоч нэртүүд н салгачихдг хөдлөгёхдг бха.1 төрлиин "кулгай" бл арилагүй бнлэ.Брг арилхгүй найдвргүй бхао
2019-07-07
Камер нь ажилладаг юмуу орж ирж байгаа 10 хүний 2 нь 500 төгрөг жолоочдоо өгөөд л сууж байна. Баяждаг байхдаа компаний мөнгө завшаад
2019-07-04
Камер нь ажилладаг юмуу орж ирж байгаа 10 хүний 2 нь 500 төгрөг жолоочдоо өгөөд л сууж байна. Баяждаг байхдаа компаний мөнгө завшаад
2019-07-04
Cart tsenegleh gazar n hureltsehgu, toggui geed suuj bhad belen munguur zorichhoos uur argaguishde
2019-07-04
Turuu Jil neg owoo hulgai hiij bsn haraad shoknd Orson ydaj bhd suiluulj bgaa hun Tahir dutuu harawtsan hun bsn gaihah uurlah zereg l bolson doo
2019-07-03
Мөнгөөр туйлна гэдэг энэ байх. Нөгөө интернеттэй автобус яав? Мөнгө зарах юм аа олж ядав аа!
2019-07-02
Камер нь ажилладаг юмуу орж ирж байгаа 10 хүний 2 нь 500 төгрөг жолоочдоо өгөөд л сууж байна. Баяждаг байхдаа компаний мөнгө завшаад
khalaasny khulgayguy bolokhoos gadna jolooch nar ni belen mungu awch < khulgaylaad > bayna daa
2019-07-02
Камер нь ажилладаг юмуу орж ирж байгаа 10 хүний 2 нь 500 төгрөг жолоочдоо өгөөд л сууж байна. Баяждаг байхдаа компаний мөнгө завшаад