Томилолтоо өвөртөлсөн алба хаагчид цагдаагийн тангарагаа өргөлөө
2019-07-02

Төрийн албаны зөвлөлийн Цагдаагийн ерөнхий газрын дэргэдэх салбар зөвлөлийн 2019 оны 03 дугаар тогтоолоор “Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын төрийн тусгай албан тушаалд анх орох иргэний нөөц”-д бүртгэгдэж Дотоод хэргийн их сургуулийн Ахлагчийн сургуулийг “Цагдаа”, “Цагдаа-жолооч” мэргэжлээр төгссөн иргэдийг цагдаагийн байгууллагын албан тушаалд томилcoнтой холбогдуулан цагдаагийн тангараг өргүүлэх арга хэмжээг 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Нийтийн хэв журам хамгаалах, Олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Эргүүл хамгаалалтын газар  зохион байгууллаа. 

 

 

Тангараг өргөх арга хэмжээнд  Нийтийн хэв журам хамгаалах, Олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Эргүүл хамгаалалтын газрын даргын  зөвлөлийн гишүүд болон нийт бие бүрэлдэхүүн хамрагдлаа.

 

 

Цагдаагийн тангараг өргөж цагдаагийн байгууллагын алба хаагчдын эгнээнд орж ажил амьдралынхаа гарааг эхэлж байгаа алба хаагчдад цагдаагийн албаны хариуцлагатай бөгөөд нэр хүндтэй албандаа шамдан суралцаж, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах чиг үүргээ хэрэгжүүлэхдээ бусдыгаа манлайлан  ажиллахыг хүсэн ерөөе. 

 

 

Shuud.mn
Сонин хачин