Монголын найман бөх Хөлөнбуйраас медаль хүртэв
2019-07-03

Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн “Баргын цом” олон улсын тэмцээн зургаадугаар сарын 29-30-нд БНХАУ-ын ӨМӨЗО-ын Хөлөнбуйрт боллоо.

 

 

Тэмцээнд Монгол, БНХАУ, БНАСАУ, ОХУ гэсэн дөрвөн орны 200 гаруй тамирчин эрэгтэй, эмэгтэйчүүдийн олимпийн жинд өрсөлдөв. Манай улсаас 20 тамирчин эх орноо төлөөлөн оролцож нэг алт, гурван мөнгө, дөрвөн хүрэл, нийт найман медаль хүртлээ. Тодруулбал, эмэгтэйчүүдийн 68 кг-ын жинд ОУХМ З.Болортунгалаг алт, эрэгтэйчүүдийн 65 кг-д ОУХМ Б.Нямдорж, 97 кг-д спортын мастер М.Цогтгэрэл, эмэгтэйчүүдийн 76 кг-д спортын мастер Н.Загардулам нар мөнгө, эрэгтэйчүүдийн 74 кг-д спортын мастер Б.Батсүх, спортын мастер Б.Намхай, эмэгтэйчүүдийн 62 кг-д спортын мастер Д.Түмэнхүслэн, 68 кг-д ОУХМ Э.Цэвэгмид нар хүрэл медалийн эзэн болсон.

 

Тэмцээнийг олон улсын шүүгч, ОУХМ М.Баярсайхан, олон улсын шүүгч Л.Жаргалсайхан нар дэнсэлсэн юм.

 

 

Б.Бат

Shuud.mn
Сонин хачин