“Торгоны зам” 5008 км замыг туулна
2019-07-03

 

2009 оноос эхтэй “Торгоны зам 2019” ралли эхлэхэд 3 хоног үлдлээ. Орос, Монгол, Хятадын нутаг дамжин уралдах бөгөөд Хятадын тамирчид Улаанбаатарт төмөр хөлгөө унаад ирсэн байна. Монголын уралдаанчидтай тэд нийлээд нэгдсэн журмаар Иркутск рүү явж тэндээс ралли уралдаан эхэлж Байгал нуурыг тойроод Монгол руу орж ирэх юм. Долдугаар сарын 6-16-ны хооронд нийт гурван улсын нутагт 5008 км замыг уралдаанчид туулаад БНХАУ-ын Ганьсуд бариалах болно. 36 орны дэлхийд нэртэй уралдаанчид, 300 машин, 4 онгоц, 7 нисдэг тэрэг, үйлчилгээний 1800 хүн, 188 сэтгүүлч, 55 телевизийн канал дагаж явах ажээ.

 

Ц.Ганбат

Shuud.mn
Сонин хачин