Иргэнийг аврахаар гол руу орсон цагдаа живж нас баржээ
2019-07-03

 

Баян-Өлгий аймаг дахь цагдаагийн газрын эргүүлийн цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Ишгэний Эрдэнэшагай нь 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдөр албан үүргээ гүйцэтгэж байгаад зуурдаар таалал төгсчээ.

 

2019 оны 07 дугаар 02-ны өдөр орон нутгийн цагаар 12 цаг цагийн үед Баян-Өлгий аймгийн цагдаагийн газарт иргэн “А”-гаас “...миний эхнэр “Ж” нь амиа хорлоно гээд Ховд гол руу явлаа, би 3 настай хүүхдээ тэврээд явж байгаа болохоор гүйцэхгүй байна...” гэх дуудлага цагдаагийн байгууллагад иржээ.

 

Дуудлага, мэдээллийн дагуу эргүүлийн цагдаа, цагдаагийн ахлах ахлагч И.Эрдэнэшагай, цагдаа-жолоочийн хамт Ховд голын эрэг орчмоор шалгалт хийх үед иргэн “Ж” голын усруу орж урсаж байхад нь цагдаагийн ахлах ахлагч И.Эрдэнэшагай голруу орж “Ж”-г барьж авсан боловч усны түвшин их, урсгал ширүүн байсан тул тухайн иргэний хамт харамсалтайгаар усанд живж амь насаа алдсан байна.

 

Албан үүргээ гүйцэтгэж явахдаа бусдын амь насыг аврах гэж байгаад харамсалтайгаар амь насаа алдсан цагдаагийн алба хаагчийн баатарлаг үйлсийг бид мартахгүй.

 

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин
irgen:
hairan zaluu archaagui muusain umnuud amia horlood yhej l baina biz, hajuud ni hynii amdralaar toglood gaitai umnuud
2019-07-03
zochin:
um mani badmi hum
2019-07-03
энэ сэтгүүлчид мэдээ бдаг юмуу, 2-лаа цуг өнгөрсөн юм бишүү,
2019-07-03
Zochin:
Hairan zaluu
2019-07-03
Zochin:
UM MAANII BAD MI HUM
2019-07-03