Вашингтонд танкууд орж иржээ 
2019-07-03

Долоодугаар сарын дөрөвний өдөр болох Тусгаар тогтнолын баярт зориулсан цэргийн парадад оролцох “Абрамс” танкуудыг Вашингтонд авчирсан талаар New York Times мэдээллээ. 


Цэргийн парад хийх уламжлал тогтоогүй, хамгийн сүүлд 28 жилийн өмнө энэ төрлийн арга хэмжээ зохион байгуулж байсан АНУ-д цэргийн техникүүд оролцуулсан парад зохион байгуулах шийдвэрийг тус улсын Ерөнхийлөгч Дональд Трамп гаргасан нь олны зүгээс ихээхэн шүүмжлэлтэй тулгарсан юм. 


Трамп Францад Бастилийг эзлэн авсан өдөрт зориулсан цэргийн парадыг үзсний дараа энэ төрлийн арга хэмжээг эх орондоо зохион байгуулахаар удаа дараа санал гаргасан. 


Өнгөрсөн жил Ахмад дайчдын өдрөөр цэргийн парад зохион байгуулна гэж төлөвлөж байсан ч зардал ихтэй, төсөвт дарамт учирна гэж үзсний улмаас төлөвлөгөөг цуцалж байв. 

 

Тусгаар тогтнолын өдрөөр танктай парад хийнэ гэж Трамп амлав

 

Г.Бямбасүрэн

 

Shuud.mn
Сонин хачин