Ерөнхийлөгчийн саналыг УИХ хэлэлцэнэ
2019-07-04

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр 10.00 цагт товлогджээ. Энэ  өдрийн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн  хоёр дахь хэлэлцүүлгийг хийх хуваарьтай байна.

 

 

Ерөнхийлөгч Х.Баттулга Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг наадмын дараа хэлэлцэх саналыг УИХ-д хүргүүлсэн. Ерөнхийлөгчийн саналыг өчигдөр МАН-ын бүлэг хэлэлцэн, хүлээн авсан. Харин өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэнэ.

 

МАН-ын бүлэг Үндсэн хуулийн хоёрдугаар хэлэлцүүлгийг долоодугаар сарын 16-наас эхлэн хэлэлцэхээр шийдвэрлэсэн. Энэ хугацаанд дэд ажлын хэсэг хуралдаж, 100 орчим зарчмын зөрүүтэй саналыг нэгтгэхээ мэдэгдсэн юм.

 

Б.Болд 

Shuud.mn
Сонин хачин