Г.Ганбаяр: Зураачид ямар ч шуналгүй, үнэнч хүмүүс
2019-07-04

Залуу уран бүтээлч Г.Ганбаяртай ярилцлаа.

 

Сайн байн уу? Танд энэ өдрийн мэнд хүргэе. Ярилцлагаа таныг хэзээнээс зурж эхэлж байсан талаар эхэлье.

 

-Сайн байна уу. Цэцэрлэгт байхаасаа эхлэн өөрийн төсөөллөөрөө зураг зурж эхэлсэн.  Сургуульд ороод ч зурах сонирхолоо орхиогүй. Цаг зав гарах болгонд цаас харандаа барьж явдаг байсан.

 

Таны “The Magic Life” үзэсгэлэнд буриад үндэстний уламжлалыг, соёлыг харуулсан байсан. Та буриад хүн үү?

 

-Би өөрөө буриад үндэстэн, миний ээж аав хоёр буриад. Би зургандаа өөрийн үндэс угсааныхаа талаар буриад үндэсний хувцас, соёлыг шингээхийг хүссэн. Орчин үед өөрсдийн үндэс угсаа, гарал үүслээ сайн мэдэж түгээж чадаж байвал илүү үнэ цэнэтэй санагддаг.

 

 

 

-Уран зураг олон төрөл байдаг. Та уран зургийн ямар төрлөөр уран бүтээлээ туурвидаг вэ?

 

-Би ямар нэгэн төрөлд баригдахыг хүсдэггүй. Уран бүтээлч хүн чөлөөтэй сэтгэдэг байх ёстой. Би энэ удаа буриад үндэсний хэв шинжийг харуулсан. Цаашид олон чиглэлээр зурна. Мэдээж судлаач нарт төрөл нь их чухал ч гэлээ төрөл бүхэн өөрсдийн онцлог шинэлэг зүйлтэй санагддаг.

 

 

Та ямар сургууль төгссөн бэ?

 

-Би СУИС-ийн дүрслэх урлагийн их сургуулийг 2014 онд төгссөн. Манай ангийн 11 хүүхдийн дөрөв, тав нь л одоо зургаа зурдаг. Нэг ангиас тав гэдэг бол их тоо. Манай багшийг Ц.Нарангэрэл гэж их мундаг хүн бий. Бид мундаг багштай, их азтай хүмүүс.

 

Танай гэр бүлд урлагийн хүн бий юу?

 

-Манай өвөө зураг зурдаг, яруу найрагч хүн байсан. Гэхдээ би уран зураг зурах чадвар удамшлаар дамждаг гэдэгт итгээд байдаггүй. Аав нь сайн зураач байхад хүүхэд нь зурах хүсэлгүй тохиолдол зөндөө байдаг. Харин зурах авьяас бол бурхнаас өгсөн том шагнал  гэж боддог.

 

-Таныг гэр бүлийхэн нь хэр дэмждэг вэ ?

 

-Миний ээж намайг маш их дэмждэг. Цэцэрлэгээс эхлээд дунд сургуулийн сурагч байхад зурсан зургуудыг бүгдийг нь хадгалж, гэрийнхээ ханандаа наагаад зургийн үзэсгэлэн гаргадаг байлаа. Мэдээж шантрах үе их олон тохиолдонл. Тэр болгонд гэр бүлийнхэн маань урам зориг өгдөг. Хаана ч, үргэлж шантаршгүй дэмжих хүмүүс бол гэр бүлийнхэн.  

 

-Таны зургийн дүрслэл үлгэрийн гэмээр юм?

 

-Дүрслэл гэснээс би их мөрөөдөмтгий хүүхэд байсан. Бага байхаасаа үлгэрийн гэмээр содон зүүд зүүдэлдэг. Тэр зүүдээ зургаараа бодит болгохыг хичээдэг нь миний уран зургийг илүү өнгөтэй, содон болгож чаддаг гэж боддог. Гэхдээ хүн болгон өөр өөрийн төсөөлөлтэй, өөрсдийн харах өнцөгтэй.

 

 

-Уран бүтээлч хүнд орчин их чухал. Ямар орчинд илүү бүтээлч санаа төрдөг бэ?

 

-Би хөдөө явах их дуртай. Байгалийн сайхныг мэдрээд, зургаа зураад суухаар их сайхан мэдрэмж авдаг. Ихэвчлэн ганцаараа байх нь тав тухтай байхад тусалдаг. Би аялах дуртай. Монгол орны гайхалтай нутгаар аялж, зураг зураад суух нь жинхэнэ эрх чөлөө, амар амгаланг мэдэрдэг. Тэр үедээ би илүү бүтээлч байдаг.

 

Таны бодлоор зураач хүний давуу тал юу вэ?

 

-Зураач хүний ганц давуу тал нь ямар ч шуналгүй, эрх чөлөөтэй байж чаддаг. Зураач нар их эрэл хайгуулч хүмүүс байдаг. Өөрийгөө олохын тулд олон зүйлстэй танилцах хэрэгтэй. Зураачид бол ямар ч шуналгүй, зөвхөн өөрийн хүсэл мөрөөдөлдөө үнэнч хүмүүс.

 

-Уран зураач болохыг хүсдэг залуус хандаж юу хэлэх үү?

 

-Өөрийн мөрөөдөлдөө үнэнч байгаарай. Уран зураг гэдэг ертөнцөд амьдралынхаа бүхэл цаг хугацааг үнэнчээр өгч чадна гэж шийдсэн цагаас чи жинхэнэ зураач болж чадна гэдгийг хэлмээр байна.

 

 

-Ярилцсанд баярлалаа. Цаашдын уран бүтээлд нь өндөр амжилт хүсье.

И.Сарангоо

Shuud.mn
Сонин хачин
Artist.bayraa:
86150052
2023-02-05
86150052
2023-02-05
Холбоо барих утасны дугаар нь байна уу
2022-02-11
Artist.bayraa:
86150052
86150052
Маш мундаг залуу шүү, ирээдүйд их нэр алдартай болноо.
2020-03-06
ГУЦ:
ТОМ АНДУУРАВ ЗАРИМ НЬ ШУНАЛЫН ТУЛАМ
2019-07-04
Ёстой гоё бүтээлүүд байна. Авъяаслаг залуу бна. Амжилт хүсье!
2019-07-04
зураач хүмүүс гоё шүү. Хэзээ нэгэн цагт зурнааа л гээд байгаа
2019-07-04
mongold iim avyastai uran buteelch baidagiig say l olj medlee!! goy medeelel oruulsand bayarlalaa
2019-07-04
zochin:
Гоё юмаа өвөрмөц өөрийнхөөрөө
2019-07-04