Оны сүүлээр АНУ, БНХАУ тохиролцоонд хүрч магадгүй
2019-07-04

АНУ, Хятадын хоорондын худалдааны дайнд цэг тавих хэлэлцээр энэ оны эцсээр эсвэл ирэх жилийн эхээр хийгдэж магадгүй гэж Сингапурын шинжээчид үзэж байгаа талаар The Straits Times мэдээллээ. 


С.Ражаратнамын нэрэмжит Олон улсын судалгааны сургуулийн доцент Ли Минцзяны онцолсноор “ойрын жилүүдэд дэлхий дахин хоёр том гүрний хоорондын өрсөлдөөн, хамтын ажиллагаа, хязгаарлагдмал харилцаа холбоог ажигласан хэвээр ” байх гэнэ. 


Гэхдээ тохиролцоог ойрын үед хийнэ гэж тэрбээр үзэж байгаа аж. 


“АНУ-тай энхийн хэлэлцээр хийх сонирхол Хятадад маш их бий. Одоо АНУ-тай сөргөлдөх нь хэтэрхий эрт байгаа гэдгийг Бээжин ойлгож байгаа” хэмээн шинжээч онцолжээ. 


Түүний үзэж байгаагаар “худалдааны зөрчилдөөн нэмэгдвэл энэ нь хоёр талын харилцааг ихээхэн тасалдуулах” аж. 


Харин Сингапурын банкны шинжээч Селен Лин “Дональд Трамп дахин сонгогдох кампанит ажлаа амжилттай эхлэхийн тулд тэрбээр энэ оны туршид тод томруун ялалт байгуулах хэрэгтэй байгаа” хэмээн өгүүлжээ. 


Эргэн сануулахад, Японы Осака хотноо болсон G20 дээд хэмжээний уулзалтын үеэр хоёр орны төрийн тэргүүнүүд худалдааны хэлэлцээрүүдийг сэргээхээр тохиролцсны дээр Хятадын бараа бүтээгдэхүүнд дахин шинээр татвар ноогдуулахгүй гэж АНУ-ын Ерөнхийлөгч амласан юм. АНУ, БНХАУ сүүлийн хэдэн саруудын туршид худалдааны маргааныг зохицуулах зөвлөгөө зохион байгуулж байгаа.

 

Зөвлөгөөний хамгийн сүүлийн үе шат энэ оны тавдугаар сард Вашингтон хотод болсон ч түүнээс хойш хэлэлцээр мухардалд орсон юм. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин