Г.Амартүвшин: "Хөгжлийн банкны зээлийг төлөхгүй" гэсэн хандлагыг ЭРС өөрчилнө
7-4

Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Г.Амартүвшин өнөөдөр (2019.07.04) мэдээлэл хийлээ. Тэрбээр өнгөрсөн тавдугаар сараас эхлэн Хөгжлийн банкийг удирдаж буй юм. Хөгжлийг банкийг удирдсан нэг сарын хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажил болон тулгамдаж буй асуудлын талаар мэдээлэл өгөв. Г.Амартүвшин мэдээллийн эхэнд Засгийн газрын урилгаар Хөгжлийн банкийг удирдаж буйгаа онцлов. Ингэхдээ Хөгжлийн банкнаас авсан зээлийг төлөхгүй байж болдог гэсэн ташаа ойлголтыг эрс өөрчилнө гэдгээ хэллээ.

Гэрэл зургийг MPA.MN

Хөгжлийн банкны үйл ажиллагааг чанаргүй зээл хойш татаж буйг гүйцэтгэх захирал нь хэллээ. Түүний хийх ёстой гол ажил нь чанаргүй зээлийг шийдвэрлэх аж. Тухайлбал, “Эрэл” компани 2015 оноос хойш зээлийн төлбөрөө хийгээгүй байна. Одоогоор 132 тэрбум төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байна. Засгийн газар болон Хөгжлийн банкнаас ажлын хэсэг гарч, зээлийг хэрхэн шийдвэрлэх, төрийн өмчит хамтарсан компани байгуулах боломжийг судалж байна.  Мөн “Мон Лаа” компанитай шүүх дээр эвлэрлийн гэрээ байгуулж, зээлийн эхний төлөлтүүд хийгдэж буй. Энэ жилдээ багтааж 8.3 тэрбум төгрөгийн зээлийг төлүүлнэ гэдгээ Г.Амартүвшин хэллээ.  

Хөгжлийн банкийг тойрсон гурван том асуудал

  1. Засгийн газрын шалгалтаар илэрсэн чанаргүй, том зээлүүдийг хэрхэн шийдвэрлэх вэ?
  2. Хөгжлийн банкны санхүүжилтийн шалгуурыг хэрхэн өөрчлөх вэ?
  3. Зээлийн багцын чанарыг яаж сайжруулах вэ?

Г.Амартүвшингийн Хөгжлийн банкны дотоод үйл ажиллагаанд хийсэн хоёр өөрчлөлт

1. Зээлийн үйл ажиллагааг зохицуулдаг журмыг өөрчилсөн.

2. Чанаргүй зээлтэй ажиллах тусгай бүтэц байгуулна. Зөрчилтэй зээлтэй ажиллах орон тоог нэмэгдүүлнэ.

Энэ оны нэгдүгээр улирлын байдлаар Хөгжлийн банк 4 их наяд 244 тэрбум төгрөгийн активтай, 2 их наяд 577 тэрбум төгрөгийн зээлтэй, 336 тэрбум төгрөгийн эрсдэлийн сантай, 292 тэрбум төгрөгийн чанаргүй зээлтэй байна. Харин өөрийн хөрөнгө нь 1 их наяд 138 тэрбум төгрөг аж. Хөгжлийн банк 20 тэрбумаас дээш зээлийг шууд олгоно. Харин 20 тэрбумаас доош зээлийг Арилжааны банкуудаар дамжуулж санхүүжүүлнэ гэдгийг удирдлага нь хэлж байна.

Б.Болд

Shuud.mn
Сонин хачин
хэний хүүхэд вээ:
том бацаан шүү барын сүүл хэний банди юм бол доо
2019-07-06
хэний хүүхэд вээ:
том бацаан шүү барын сүүл хэний банди юм бол доо
2019-07-06
DR. UROLOGIST:
Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM whatsapp: 15733337443 Үнэ: $780,000 USD Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802
2019-07-05

Би:
Амжилт хүсье
2019-07-05