Эрхүү: Дахин 5 суурин үерт автжээ 
2019-07-04

ОХУ-ын Эрхүү мужийн дахин 5 суурин үерт автсан талаар мужийн онцгой байдлын газар мэдээлсэн байна. 


Энэ удаад Уда голын усны түвшин нэмэгдсний улмаас нам дор газар байрлах байшингууд усанд автжээ. Түүнчлэн Иркут, Китой, Ока, Белая голуудын усны түвшин нэмэгдэх магадалтай байгаа талаар Вести мэдээллээ. 


Энд дуулгахад, Эрхүү мужид нүүрлэсэн үерийн гамшгийн улмаас тус мужийн 98 суурин газар усанд автсан юм. Байгалийн гамшгийн улмаас 29 тэрбум рублийн /монгол мөнгөөр 1,2 их наяд төгрөг орчим/ хохирол учирсан гэж урьдчилсан байдлаар тооцоолсон бөгөөд ирэх баасан гаригаас эхлэн хохирогчдод нөхөн төлбөр олгохоор шийдвэрлэжээ. 


Энэ мужид нүүрлэсэн байгалийн гамшгийн хор уршгийг арилгах ажилд 3,5 мянган хүн, 600 орчим техник, долоон Ми-8 нисдэг тэрэг ажиллаж байгаа юм байна. 

 

Эрхүү мужийн иргэдэд туслах хандивын аянд нэгдэхийг уриалж байна

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Монголчууд:
Оросуудад чадах хэмжээгээрээ туслая
2019-07-06
Zochin:
Ver bishee usan tsahilgaan shants ni bolohoo baisan gesen mash hvnd baidalruu orson gesen
2019-07-04