Хаврын чуулганыг хааж, "ээлжит бус"-ыг нээнэ
2019-07-04

 

Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийн хэлэлцүүлэгтэй холбогдуулан УИХ-ын хаврын чуулганы хугацааг энэ сарыг 10-ныг дуустал сунгаад байсан. Харин Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг наадмын дараагаар явуулах Ерөнхийлөгчийн саналыг МАН-ын бүлэг хүлээж авахаар болсон билээ. 

 

Тиймээс маргааш УИХ-ын 2019 оны хаврын ээлжит чуулганы хааж, өндөрлүүлэх юм байна. Харин залгуулаад ээлжит бус чуулганыг нээх аж. Ээлжит бус чуулганы үргэлжлэх хугацаа одоогоор тодорхойгүй байгаа юм. 

Н.Энх

 

Shuud.mn
Сонин хачин