Мексик: Цагдаа нар ажил хаяж, зам хаажээ 
2019-07-05

Мексик улсад цагдаагийнхны эсэргүүцлийн арга хэмжээ улам хүчтэй болж, жагсагчид нийслэлийн замууд болон улсын чанартай замуудын заримыг бүрэн хаасан байна.

 
Тэд ийнхүү эсэргүүцэн ажил хаях болсон нь цагдаагийн газрыг татан буулгаж, Үндэсний гвардын бүрэлдэхүүнд шилжүүлэх гэсэн эрх баригчдын төлөвлөгөөтэй холбоотой аж. 


Ийнхүү цагдаагийн газрыг татан буулган зарим цагдаа нарыг ажлаас нь халж, харин үлдснийх нь цалинг бууруулахаар төлөвлөж байгаа гэж жагсагчид мэдэгдснийг Вести дамжууллаа. 


Харин үүнийг Мексикийн Ерөнхийлөгч Андрес Мануэль Лопес Обрадор үгүйсгэн, өмнө нь ерөнхийлөгч байсан Фелипе  Кальдерон улс төрийн зорилгоор өөрийнх нь эсрэг жагсаал зохион байгуулсан гэж үзэж байгаагаа илэрхийлжээ. 


Харин Кальдерон үүнийг няцааж, эрх баригчдыг жагсагчидтай хэлэлцээр хийхийг уриалсан байна. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин