Өнөөдөр олон улсын ҮНСЭЛТИЙН ӨДӨР 
2019-07-06

 

 

Жил бүрийн долоодугаар сарын зургааны өдрийг дэлхийн 60 гаруй оронд International Kiss Day буюу Олон улсын Үнсэлтийн өдөр болгон тэмдэглэдэг байна. 


Үнсэлтийн өдрийг анхлан Их Британид тэмдэглэж эхлэсэн бөгөөд чухамхүү Будант Альбины эрэг дээр XIX зууны сүүл үед хайраа илэрхийлэх байр болгон үнсэлтэд тусгай өдрийг зориулах хэрэгтэй гэж үзжээ. 


Жил бүрийн энэ өдөр дэлхийн олон оронд төрөл бүрийн баярын арга хэмжээ, үнсэлттэй холбоотой уралдаан, тэмцээн зохион байгуулдаг аж. 


Үнсэлтийн тухай сонирхолтой баримтууд 

1.    Хүн үнсэлцэхэд нүүрний 29 булчин ажилладаг. Ингэснээр үрчлээнээс хамгаалахын тулд үнсэлцэж болно. 


2.    Хүмүүсийн 66 хувь нь үнсэлцэх үедээ нүдээ анидаг. Харин үлдсэн нь үнсэж буй хүнийхээ нүүрний хувирлыг харж таашаал авдаг гэнэ. 


3.    Америкийн статистикийн мэдээллээс харахад Америк эмэгтэй гэрлэх хүртлээ 80 эртэй үнсэлцдэг аж. 


4.    Богино хугацаанд романтик байдлаар үнсэлцэх 2-3 калори шатаадаг бол франц үнсэлт 5 калори шатаадаг гэнэ. 


5.    90 секунд үнсэлцэхэд цусны даралт ихэсгэж, зүрхний пульсыг нэмэгдүүлдэг аж.  Мөн цусан дахь гормоны түвшин нэмэгдснээр амьдралыг нэг минутаар уртасгадаг гэнэ. 


6.    Үнсэлцэж буй хосуудын бие морфиноос 200 дахин хүчтэй бодис ялгаруулдаг учраас үнсэлцэж байхдаа таатай сэтгэл ханамж, аз жаргалыг мэдэрдэг гэж эрдэмтэд тайлбарладаг. 


7.    Үнсэлт эмэгтэй хүнд мэдрэлийн болон биеийн ядаргааг бууруулах нөлөө үзүүлдэг. 


8.    Хүн дунджаар амьдралынхаа 20 160 минут буюу хоёр долоо хоногийг үнсэлцэж өнгөрөөдөг гэнэ. 

 

Г.Бямбасүрэн
 

Shuud.mn
Сонин хачин