Венесуэлийн сөрөг хүчин болон эрх баригчид уулзана 
2019-07-08

Венесуэлийн Засгийн газар болон сөрөг хүчний төлөөлөгчид энэ долоо хоногт Барбадост уулзана гэж хоёр талын хооронд зуучлагчийн үүрэг гүйцэтгэж байгаа Норвегийн Гадаад хэргийн яам мэдэгдлээ. 


“Венесуэлийн улс төрийн тавцан дээрх гол тоглогчдын төлөөлөгчид Норвегийн зуучлалаар хэлэлцээр явцыг үргэлжлүүлэхээр шийдсэн. Талууд энэ долоо хоногт Барбадост уулзан улс орныхоо сайнсайхны төлөө зөвшилцсөн, үндсэн хуулийн дагуух шийдэл хайна” хэмээн Норвегийн ГХЯ-ны мэдэгдэлд өгүүлжээ.

 
Энэ мэдэгдэл гарахаас өмнө Венесуэлийн сөрөг хүчний тэргүүн Хуан Гуайдогийн төлөөлөгчид Барбадост эрх баригчидзтай уулзахаар зөвшөөрсөн тухай мэдэгдэж байлаа. 


Мөн Венесуэлийн Холбоо харилцаа, мэдээллийн сайд Хорхе Родригес энэ уулзалтад оролцоно гэдгээ батлаад “Энх тайван, үндэсний харилцан ойлголцлыг бэхжүүлэх Мадурогийн хүчин чармайлт үр дүнгээ өгнө гэж бид найдаж байна” хэмээн Твиттер хуудсандаа бичиж байв. 

 

Венесуэлийн хямрал: Перуд ганцхан өдрийн дотор

5000 орчим цагаач орогнол хүсчээ

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин