Сэрэмжлүүлэг: Долоо настай хүү сум алдаж ээжийнхээ аминд хүрчээ
2019-07-10

 

Говь-Алтай аймагт долоон настай хүү буу оролдож байгаад сум алдаж ээжийнх нь аминд хүрч, дүү нь хүнд шархадсан харамсалтай хэрэг өчигдөр /2019.07.09/ гарчээ. 

 

Тодруулбал, тус аймгийн Бигэр сумын 2 дугаар баг Зуслангийн гол гэх газарт 7 настай хүү Тоз-8 маркийн буугаар оролдож байгаад сум алдаж 39 настай ээж болон 5 настай охин дүүгээ бууджээ. Ээж нь амиа алдсан бол дүү нь эмнэлэгт ухаангүй байгаа аж.

 

Баярын наадам, амралт зугаалгын өдрүүдэд цахилгааны ил утас, гал, усанд өртөх, жорлонгийн нүх рүү унах, амь насанд аюултай зүйлээр тоглох гэх мэт болзошгүй эрсдлээс сэргийлж бага насны хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулахыг анхааруулж байна.

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин
Тийм юм хүүхдийн гар хөл хүрэх газар тавьж тоглуулдаг тэнэгүүд вэ...хөөрхий жаахан хүү ямар их айж шаналж бгаа бол..насаараа л шанална шдээ...,эвий дээ...
2019-07-11
araichdee araichdee
2019-07-10
irgen:
buu aldsan bol 2 hyn buudagdahgui, ezeg ehchyyd hyyhdee ger orondoo zambaraagui buu zevseg bailgaj togluulj baidag l baina,,,dendyy zambaraagui
2019-07-10
Буу, сум хоёрыг тусд нь хадгалах,бууны гол төмөрт сум орхихгүй байх,насанд хүрээгүй хүүхдийн орчинд буу, сумаа орхихгүй байх зэрэг наад захын аюулгүй байдлыг мэдэхгүй хүмүүст галт зэвсэг эзэмшүүлснээс болж ийм харамсалтай хэрэг гарчээ.Төр засаг, иргэд хаана хаанаа онцгой анхаарах хэрэгтэй болж байна даа. Ум мааний бадмий хум...
2019-07-10