Facebook 5 тэрбум ам.доллараар торгуулж болзошгүй 
2019-07-13

 

Хэрэглэгчдийн хувийн мэдээллийг боловсруулах үедээ зөрчил гаргасных нь төлөө Фейсбүүк комданиас АНУ-ын Холбооны худалдааны комисс 5 тэрбум ам.доллар нэхэмжилэхээр төлөвлөж байгаа талаар Регнум  агентлаг мэдээллээ. 


Марк Цукербергийн компанийн эсрэг мөрдөн шалгалт томоохон дуулиан дэгдсэн хоёр жилийн өмнөөс эхлэсэн юм. Тухайн үед энэхүү олон нийтийн сүлжээ Британийн Кэмбриж Аналитика компанид 87 сая орчим хэрэглэгчийн хувийн мэдээллийг дамжуулсан гэдэг нь тодорхой болж байв. 


Ойрын үед АНУ-ын Холбооны худалдааны комисс Фейсбүүкээс 5 тэрбум ам.доллар нэхэмжилэх тухай зөвшилцлийг АНУ-ын Хуульзүйн яам руу илгээх юм байна. Энэ баримт бичигт хувийн мэдээллийг хамгаалахтай холбоотой шинэ хууль журмын заалтуудыг тусган, үндэслэл гаргажээ. 

 

Фейсбүүкийн хувьцаа эзэмшигчид Цукербергийг огцрохыг шаардав 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин