ОХУ-ын иргэн Монголын Ерөнхийлөгчид цэцэрлэг засч өгөх хүсэлт тавьжээ 
7-16

ОХУ-ын Вологда хотын иргэн Евгений Секретарев тус хотын №40 хүүхдийн цэцэрлэгийг засахад туслахыг хүсэн Монгол улсын Ерөнхийлөгчид захидал илгээсэн талаар https://newsvo.ru мэдээллээ. 


Тэрбээр орон нутгийн захиргааныхан хүсэлтийг нь ойшоогоогүй тул хөрш орны төрийн тэргүүнд захидал бичсэн гэнэ. Түүнчлэн Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийд ч захидал бичихээр төлөвлөж байгаагаа эх сурвалжид ярьжээ. 


Евгений Секретаревын өгүүлснээр цэцэрлэгийг засах санхүүжилт олгохгүй байгаа талаар цэцэрлэгийн  эрхлэгч ярьсны дараа боловсролын газрын даргатай уулзахад энэ жил засвар хийгдэхгүй гэсэн хариу өгчээ. 


Мөн Оросын хэрэглэгчийн хяналтын газар болон мужийн засгийн газраас тодорхой хариу ирээгүй тул Евгений Секретарев Монголын ерөнхийлөгчид захидал бичсний дээр Вологда хот хүүхдийн цэцэрлэгүүдийн асуудлаа шийдэж чадахгүй байгаа тул цааш үргэлжлүүлэн Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийд захидал бичихээр төлөвлөж байгаа гэнэ. 

 

Г.Бямбасүрэн

 

 

Shuud.mn
Сонин хачин
Чимгээ:
Олон жилийн Найрамдалт харицаагаа бодоод ганц цэцэрлэг засаад өгөхөд яах вэ?Социализмын үед олон сайхан цэцэрлэг сургууль ЗХУ ийн тусламжаар баригдаж манайд үлдсэн.Одоо ч хүүхдүүд сурч хүмүүжсээр л байна даг
2019-07-17
zochin:
yun gadaad ornii tsetserleg ve.ooriinhoo ornii tsetserlegiig zasaj chadahgui baihad.
2019-07-16
Zochin:
Xol ochij xyts oros awgai min . Mongolixo sygryyl tsetserlegiig yaya de gej bxad yun orosnin tsetserleg zasavarlax be
2019-07-16
Battulga zasaad ugii gej shaagaad huvidaa avchih vii
2019-07-16
Ehleed textee buren unshij oilgochood daraa ni guts daa chi.