ЦЕГ-ын дарга үүрэг өгч албан шалгалт явуулахаар болжээ
7-16

 

 

 

Улсын баяр гээд монголчуудын дэн хотойтол сайхан наадлаа. Амьдралын олон өнгө сүлэлдсэн өдөр хоногуудад тэрхүү их баяр баяслын зэрэгцээ гуниг, харуусал, өвчин, зовлонд шаналсан нь мөн л байсан.


Тэдний нэг нь Б.Болороо. Цахим орчинд болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл болж төрд дуу хоолойгоо хүргэсэн түүнийг танихгүй, мэдэхгүй хүн цөөн. Харамсалтай нь түүнд  мартахын аргагүй зовлон тохиолдож тэрбээр ханиа алдаад байна. 

 

Б.Болороо бүсгүйд тохиолдсон харамсалтай явдалтай холбогдуулж өнөөдөр ЦЕГ-ын дарга үүрэг өгч албаны шалгалт явагдахаар болжээ. Энэ тухай ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, дэд хурандаа Б.Баатархүүгээс тодрууллаа.

 

-Наадмын өдрүүдэд хүн лифтэнд унаж амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан. Энэ хэрэгт хохирогчийн талаас гомдолтой байгаагаа цахим хуудсандаа бичсэн. Хохирогчийн гомдлыг цагдаагийн байгууллага шалгаж байгаа юу?

 

-ЦЕГ-ын дарга, цагдаагийн хурандаа С.Баатаржав, тэргүүн дэд дарга, мөрдөн байцаах албаны дарга нарт дөнгөж сая үүрэг чиглэл өглөө. Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс дээр шалгагдаж байгаа эл хэрэгт биечлэн хяналт тавьж шалга гэдэг үүрэг өгсөн. Мөн дотоод хяналт шалгалт, аюулгүй байдал хариуцсан дэд даргад тухайн амиа алдсан иргэнийг эрэн сурвалжлах ажиллагаа хууль тогтоомжын дагуу явагдсан эсэхэд албаны шалгалт хийж дүнг танилцуулах үүрэг өгч хэрэв цагдаагийн байгууллага эрэн сурвалжлах ажиллагаанд алдаа дутагдал гаргасан байвал буруутай албан тушаалтанд хатуу хариуцлага тооцохоо мэдэгдээд байгаа юм. Албаны шалгалтын дүнг эргэн мэдээлэх болно.

 

Б.Болороо бүсгүй өөрийн цахим хуудаснаа өөрт тохиолдсон уй гашууг болсон үйл явдалтай хамт бичжээ. Түүний бичсэнийг хүргэж байна. 

 



“...6 дугаар сарын 20-ны өглөө надруу нөхрийн ажлаас залгаад "нөхөр чинь шөнө 1 өнгөрөөд хамаг юм аваад ажлаа хаяад явчихлаа, оршин суугчид харсан байна, станц хамаг түлхүүр аваад явчихлаа" гэж залгасан. Тэгээд 2 утас нь холбогдохгүй, байж болох бүх л хүнтэй нь холбогдож, байж болох бүх л газраар хайж явсан. Ингээд 22-ны өдөр о оршин суугаа харъяаллынхаа дагуу Чингэлтэйн цагдаад очиж эрэн сурвалжлуулахаар мэдүүлэг өгсөн. Мөн 22-ны өдөр нагац ахыгаа ажил руу нь явуулж юу юугаа авч явсан байна, хэнтэй аль зүгрүү гарсан байна хараад өг гэж явуулсан. Гэтэл ажлынх нь хүн "танай дүү чинь хамаг юм аваад камер унтраагаад явсан" гэж хэлээд камер үзүүлээгүй.


Ингээд би чинь цагдааг хүлээхээс өөр аргагүй болсон. Арга ядаад үзэж хардаг хүмүүст үзүүлэхээр "амьд байна, хоёр хоногоос ирнэ" гэдэг, цагдааруугаа утасдахаар эрэн сурвалжлах үйл ажиллагааг эхлүүлэх гэж байна л гэдэг.

 

Шөнө болохоор уйлж янз бүрийн юм төсөөлж хэвтэхээс өөр юу ч хийж чадахгүй байлаа.


Нөхрийн ажлаас залгахаараа л нөхрөө олсон уу станц түлхүүрээ авъяа л гэдэг.

 

Тэгээд 7 сарын 1-нд Чингэлтэйн цагдаа дээр очиход намайг хүн гэж хүлээж авахгүй, эрэн сурвалжлах ажиллагаа эхлээгүй байна гэсэн. Тэгээд 126-руу залгаж гомдол хэлтэл эрэн сурвалжлах зараа оруулсан байсан.


Хөгжлийн бэрхээлтэй иргэдийн олон улсын хурал болох гээд завгүй байхдаа утсаа чагнаж сураг хүлээхээс, уйлж суухаас өөр юу ч хийж чадахгүй байлаа.


Нөхрийгөө эргээд ирнэ гэж бодоод хүлээж байсан учраас фб дээрээ хайж байна гэсэн зар оруулахаасаа айж байлаа. Эргээд ирвэл нөхрийг маань муугаар бодох хүн олон байсан болохоор тэвчээд байсан юм.


Тэгээд бүр тэсэхгүй болоод пост оруулаад манай дарга нар цагдаагийн дарга нар луу ярьж хэлж байж цагдаа нар хөдөлж эхэллээ.


Ингээд намайг 7 сарын 8-ны 12 өнгөрөөд СХД-н цагдаагаас дуудаад ханийг минь АЖЛЫН БАЙРАН ДЭЭРЭЭ 19-20нд ШИЛЖИХ ШӨНӨ ЛИФТ ГАЦААД ДОТОР НЬ БАЙСАН ХҮНИЙГ ГАРГААД ХӨЛ АЛДАЖ ДООШОО УНАЖ НАС БАРСАН гэдгийг хэллээ.

 

МИНИЙ НӨХРИЙГ ГАРААД ЯВСАН, ТҮЛХҮҮР СТАНЦАА АВЪЯ гэж хэлээд байсан ажлынхан нь ОРШИН СУУГЧДААС ЛИФТНЭЭС ӨМХИЙ ҮНЭРТЭЭД БАЙНА гэсэн гомдлын дагуу очиж үзэж байж мэдсэн байна.


ИНГЭЭД БИ ХАЙР, ХАЛАМЖИЙН ДЭЭД БОЛСОН ХАНИА ӨМХИЙРЧ, ӨТӨНД ИДЭГДСЭНИЙХ НЬ ДАРАА Л ОЛЖ АВЛАА.


АМЬД СЭРҮҮНДЭЭ ХҮНИЙ ДЭЭД БАЙСАН ХҮНЭЭ ИНГЭЖ АЛДАНА ГЭДЭГ ҮНЭХЭЭР БАЙЖ БОЛОМГҮЙ САНАГДААД БИ ГАЛЗУУРАХ ГЭЭД БАЙНА.


ХАНИА ӨЧИГДӨР ҮДЭН ГАРГАЛАА.


ХЭДЭН ХОНОГ ТЭНД АМЬ НЭХЭН БАЙСАН БОЛ ГЭЖ БОДОХООР ГОЛ ГОГДОН НҮДЭЭ Ч АНЬЖ ХЭВТЭЖ ЧАДАХГҮЙ БАЙНА.


ОРОЙ БОЛОХООР ААВЫГАА НЭХЭЖ БАЙГАА ҮРЭЭ ХАРАХААР, ХИЙЖ ӨГЧ ЧАДААГҮЙ БАЙСАН БҮХНЭЭ БОДОХООР ӨР ЭМТЭРЧ БАЙНА.


ӨНГӨРӨХӨӨСӨӨ ӨМНӨ ХОЁУЛАА ХӨӨРХӨН ХҮҮТЭЙ БОЛНО ГЭЖ ЯРИАД КИНОН ДЭЭР ГАРДАГ ШИГ ХҮЧТЭЙ БОРООНД НОРООД ИНЭЭД АЛДААД ГҮЙЖ БАЙЛАА.


ХАНИАС МИНЬ ӨӨР ХЭН Ч НАМАЙГ ИНГЭЖ ХАЙРЛАХГҮЙ, ХАНИЙН МИНЬ НҮДЭЭР ХЭН Ч НАМАЙГ ХАРЖ ЧАДАХГҮЙ, ХАНИЙН МИНЬ ХАЙР ЭНЭ ДЭЛХИЙ ДЭЭРХ ЦОР ГАНЦ, ҮНЭН НЬ БАЙСАН ЮМ.


ОХИН БИД ХОЁРТОО ДЭНДҮҮ ИХ, ХЭМЖЭЭЛШГҮЙ ИХ ХАЙРТАЙ ХҮН БАЙСАН. ТЭР ХҮНИЙ АМЬДРАЛ НЬ ТЭР ЧИГТЭЭ БОЛОРОО ГЭДЭГ ХҮН БАЙСАН ЮМ.


ХАНЬ МИНЬ НАМАЙГ "МИНИЙ ХАНЬ ЧИНЬ АМЬДРАЛЫГ МИНЬ УТГА УЧИРТАЙ БОЛГОДОГ, ЗАМЫГ МИНЬ ГЭРЭЛТҮҮЛДЭГ НАРАН" ГЭЖ ҮРГЭЛЖИД ХЭЛДЭГ БАЙЛАА.


Ханиасаа авч үзээгүй сюрприз гэж байгаагүй. Өглөө бүр сэрээхдээ хацар дээр минь үнсэж, оройд нь ядрахаар хөл гарыг минь барьж өгөөд л миний хамаг бүхэн минь байлаа. Чамгүйгээрээ би яаж амьдарна аа...” гэжээ.

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин
Hogiin uher mongolchuud
2019-07-18
Зочин:
Цагдаа бол тэртэй тэргүй өнгө мөнгө, нэр нүүр хардаг болсон газар харина тэр станц, түлхүүр 2 өгөөд явуулсан албан газар гуай яадаг газар вэ энэ нөхөдттэй хатуу яримаар юм байна даа албан үүргээ гүйцэтгэж яваад буцаж ирэхгүй бол ядахдаа очиж үзэж болдоггүй яасан цайсан газар вэ УМ САЙН АМГАЛАН БОЛТУГАЙ
2019-07-18
зочин:
Ерөнхийлөгч өө хөөрхий энэ эмэгтэйн төлөө дуугараач. Та энэ орны эцэг. Таны нэг ядарсан охины амьдралд тулгараад байгаа энэхүү зүйлийг шударга шийдэхэд дуу хоолойгоо гаргаач
2019-07-18
Cameriig ni shuuj uguugui hamgaalaltiin albaniihand hariutslaga tootsoh yostoi. Hurdan shuugeed ugchixsun bol odoo amid baij baih bailaa. Deerees ni eren survaljilah ajillagaag hiij uguugui tsagdaagiin alban haagch nart hariutslaga tootsoh yostoi. Er ni tsagdaa nar ajilaa hiihgui bna. Tatvar tulugchdiin munguur tsalinjij baij uursdiinhu hih ysostoi ajil gants akt gargaad ugchixgui guilgaj baij ajilaa hiiideg pizdaanuud zunduu bna.
2019-07-17
хүн доош унахад огт дуу,чимээ гараагүй юм уу.гаргуулсан хүн нь юү ч сонсоогүй,мэдээгүй гэж үү дээ
2019-07-17
Ter garguulsan hund eruugiin hariutslaga onogduulah yostoi. Medegdeh yostoi baisan sanaatai nuun daragduulsan bna. Odoo cameriig shuuj garguulsan huniig eren survaljilj hariutslaga tootsoh yostoi
Цагдаагиинхан ёс зүй мэдэхгүй эээ цагдаад өргөдөл өвөл өгсөн одоо хүртэл чимээгүй асуухаар загнана иим новшнуудаасаа цагдаа салж байж цагдаагиин нэр сүр сэвтэхгүй дээ
2019-07-17
ulaanbaatariin emegtei:
Um maani badi hum. Uuchlaarai iim muuhai niigemd muuhai mongold bailgaj baigaadaa uuchlal guij bn.
2019-07-17
ulaanbaatariin emegtei:
Um maani badi hum. Uuchlaarai iim muuhai niigemd muuhai mongold bailgaj baigaadaa uuchlal guij bn.
2019-07-17
ulaanbaatariin emegtei:
Um maani badi hum. Uuchlaarai iim muuhai niigemd muuhai mongold bailgaj baigaadaa uuchlal guij bn.
2019-07-17
Тэр лифтнээс гаргуулсан хүн нь хүн уначихлаа гэж хэлдэггүй юм уу
2019-07-17
harin tiiin burrrr
Тэр лифтнээс гаргуулсан хүн нь хүн уначихлаа гэж хэлдэггүй юм уу
2019-07-17
Тэр лифтнээс гаргуулсан хүн нь хүн уначихлаа гэж хэлдэггүй юм уу
2019-07-17
Яанаа тэгээд унаад бараг 20- оод хоногийн дараа олсон гэсэн үг үү...ажлаа хийж яваад унасах бхад яагаад гараад явсан гээд хайх ч гүй орхиж бгаа юм бэ....арай дэндүү юм болжээ...хөөрхий залуу,...хөөрхий бүсгүй...хорвоо хатуу үедээ дэндүү хатуу юмаа...гүнээс гүн эмгэнэл илэрхийлье..
2019-07-17
zochin:
mgl uls suursen oron suurj bj yunch olon bayr naadamtai yum be teneg erenhiilugch u ⁉️ ard irged n ajilgui zaluuch.d ajil hiigui baahan dagvar huuhedtei mgl emegteich.d alba achtai bolson bol.gui etheggui huuhedtei emegteich.d mun adil zovj bgaa n unchirj hothorson ethegtei etheggui huuhduud hohirj zovj bna uhej dald orson erenhiilugch bgaa d mgl hereg bna u ene olon bayr naadam uls orond hereg bna u⁉️ yadsan uls.n am iim une thengui boloh gej ⁉️ mgl uls bh hereg bna u oros yum haytad irgen bvol arai ard irgen uilchel bh ... mgl sunvul tna ene busguig uruvduj bna hariuthlaggui ornii zovlon ene de... yadsan ergedde alban gazar n uilchelgui novch
2019-07-16
zochin:
mgl uls suursen oron suurj bj yunch olon bayr naadamtai yum be teneg erenhiilugch u ⁉️ ard irged n ajilgui zaluuch.d ajil hiigui baahan dagvar huuhedtei mgl emegteich.d alba achtai bolson bol.gui etheggui huuhedtei emegteich.d mun adil zovj bgaa n unchirj hothorson ethegtei etheggui huuhduud hohirj zovj bna uhej dald orson erenhiilugch bgaa d mgl hereg bna u ene olon bayr naadam uls orond hereg bna u⁉️ yadsan uls.n am iim une thengui boloh gej ⁉️ mgl uls bh hereg bna u oros yum haytad irgen bvol arai ard irgen uilchel bh ... mgl sunvul tna ene busguig uruvduj bna hariuthlaggui ornii zovlon ene de... yadsan ergedde alban gazar n uilchelgui novch
2019-07-16
arai aimaar denduu xund surtaltai xuniig ylgaj uzdeg
2019-07-16
Манайхаас бусад бараг ихэнх улсад хувийн мөрдөх товчоо ажилладаг.Цагдаа хөдлөхгүй бол хувийн мөрдөгч хөлслөөд эрж хайдаг.Манайх хувийн мөрдөх товчооны хуультай болох цаг болжээ
2019-07-16
turuu:
manai tsagdaagiin baiguullagiin ajil neg iimerhvv l bgaa yum daa daanch yaav daa hairan zaluu
2019-07-16
Цэвэр мэрэгжлийн ёс зүйн алдаа байна, ядаж 24 цагын дотор олсон бол горьдлого байсан ч юм билүү, 21р зуунд арай л арай л хайнга хандаж байна даа цагдаа нар минь авдаг цалингаа голдог юмаа гэхэд ядаж өргөсөн тангарагтаа үнэнч байж үзл дээ
2019-07-16
Зочин:
Цагдаа бараг хайдаггүй юм шиг санагдсан. Цаг алдаагүй бол энэ айл ийм болох байсан гэж үү.Дуудлага өгсөн тэмдэглэл байдаг л баймаар юм даа.
2019-07-16
zochin:
ymar chechuu um be ??, uilan unschlaa ,odoo yaanaa??? ene eren survaljlach n ajillaa oligtoi ,schuurchai chiisen bol ene amid baich ch baisandaa. Mongold auultai umaa ???
2019-07-16
Er ni eren survaljlah ajild tsagdaa hoirgo handdag.ter zaluu medeej duudlagin daguu yavsan bga.terig johon anhaarch shalgasan bol oloh l bsan.hainga hoirgo l bna.uur uy geh ve.novsh gej
2019-07-16
Er ni eren survaljlah ajild tsagdaa hoirgo handdag.ter zaluu medeej duudlagin daguu yavsan bga.terig johon anhaarch shalgasan bol oloh l bsan.hainga hoirgo l bna.uur uy geh ve.novsh gej
2019-07-16
Аль ч цагдаагийн байгууллага алга болсон хүнийг амиа алдсан байж магадгүй гэдэг байдлаар шалгалтыг нэн даруй эхлүүлдэггүй,тэнээд явж байгаа гэдэг байдлаар ханддагийн тод жишээ энэ байна.Тэнэж яваад ирдэг нь байдаг учраас тэрэндээ дасал болсон байна.Эрэн сурвалжлах ажлын арга барилаа одоо болтол өөрчилдөггүй улсуудыг дарга цэрэгтэй нь бүгдийг өөрсдийг нь үтэр түргэн өөрчлөх хэрэгтэй
2019-07-16
утсыг нь өгөөч:
эгэ бүсгүйд иуслах юмсан