БНАСАУ: АНУ-ын дайсагнасан бодлого явуулж байна  “Хүнсний бүтээгдэхүүний сав баглаа, боодол ба брендинг-маркетинг” олон улсын сургалт зохион байгуулна Н.Цэрэнбат: Уул уурхайн 19 аж ахуйн нэгжийн 23 тусгай зөвшөөрлийг цуцлахаар шийдвэрлэлээ Регнум: Оросын дайснуудад өгсөн сургамж буюу Халхын голын ялалтын 80 жил  Хонгконг: Cathay Pacific-ийн захирал ажилтнуудынхаа өмнөөс хариуцлага үүрч халагджээ  С.Амарсайхан: Улаанбаатар хотын өмнө тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд хамтын оролцоо чухал “Өсвөрийн аврагч-2019” улсын аварга шалгаруулах тэмцээн болно Хаан банкнаас зохион байгуулж буй "RISE" шинэ оюутны хөгжлийн хөтөлбөрийн бүртгэл эхэллээ Уран бүтээлчдийн үзэсгэлэнг Улаанбаатар, Дюсселдорф хотноо зохион байгуулна БНСУ-ын виз мэдүүлэхэд тулгарч буй хүндрэлийг арилгах талаар ярилцлаа
ОХУ: “Түргэний машин”-д саад болвол жолооны эрхийг хасна 
7-17

Жолоочийн соёл,  албан үүргээ гүйцэтгэж яваа шуурхай албаны машин,  тэр дундаа хүний амь нас аврахаар яваа яаралтай тусламжийн машины хөдөлгөөнд санаатай болон санаандгүй саад болсон хэрэг манайд түгээмэл гардаг. 


Энэ байдлыг  манай хойд хөрш цэгцлэх үүднээс эрхзүйн зохицуулалт хийж, жолоочид хүлээлгэх хариуцлагыг чангатгахаар болжээ. 


Тодруулбал, ТАСС агентлагийн мэдээлснээр, долоодугаар сарын 16-ны өдөр ОХУ-ын Төрийн дум түргэн тусламжийн машиныг чөлөөтэй  нэвтрүүлээгүй болон эмнэлгийн ажилтнуудын ажилд саад болсон этгээдүүдэд хариуцлага ноогдуулах тухай хоёр хуулийг хэлэлцсэн байна. 


Үүний нэг нь Эрүүгийн хуульд нэмэлт болон орж байгаа бөгөөд эмнэлгийн ажилтнуудын үйл ажиллагаанд саад учруулсны улмаас өвчтний эрүүл мэнд хүндээр хохирсон бол буруутай этгээд хоёр хүртэлх жилийн хорих ял, мөн хугацаагаар албадан хөдөлмөр эрхлэх эсвэл 80 мянга (3 сая 200 мянга орчим төгрөг) хүртэлх рублиэр торгуулах шийтгэл хүлээх юм байна. 


Харин энэхүү хууль бус үйлдлийн улмаас өвчтөн амь насаа алдсан бол дөрөв хүртэлх жилээр хоригдохоор хуулинд тусгажээ. 


Хоёр дахь хууль нь Захиргааны хэрэг зөрчлийн тухай хуулинд өөрчлөлт болон орж байгаа бөгөөд энэ хуулийн дагуу эмнэлгийн ажилтнуудын үйл ажиллагаанд саад болсон нь өвчтний эрүүл мэндэд нөлөөлөөгүй бол 4-5 мянган рублиэр торгохоор заажээ. 


Мөн түргэн тусламжийн машин эсвэл дуут дохио, гэрэлт дохиогоо асаасан бусад яаралтай албаны машинуудыг нэвтрүүлээгүй жолоочдыг 5000 хүртэлх рублиэр торгох эсвэл гурваас нэг жилийн хугацаанд эрхийг нь хасах өөрчлөлт тусгагдсан байна. 


Одоо Орос улсад энэ төрлийн зөрчил гаргасан жолоочийг 500 хүртэлх рублиэр торгох эсвэл гурав хүртэлх сарын хугацаатайгаар эрхийг нь хасч шийтгэдэг аж. 


Эдгээр хуулийн төслүүдийг боловсруулах болсон нь Орост хэдэнтээ гарч олны дургүйцлийг хүргэсэн, зарим нь эмгэнэлт үр дагавар авчирсан үйлдлүүдтэй холбоотой юм байна. 


Тухайлбал зам дээр түргэн тусламжийн машиныг нэвтрүүлэлгүй саад болсны улмаас дотор нь явсан өвчтөн нас барсан тохиолдлыг хуулийн хэлэлцүүлгийн үеэр Төрийн думын спикер Вячеслав Володин сануулж байв. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
монгол:
Энэ манайд үйлчлэх хууль байна шүү Тээвэрийн цагдаагийхан минь ее
2019-07-18
Zochin:
Baruund barag garaguidee bugd huulia medne
2019-07-18
Zochin:
Baruund barag garaguidee bugd huulia medne
2019-07-18
Zochin:
Baruund shuuhruu bas erhee hasuulna bas ih hemjeenii mungun torguultai
2019-07-18
manaid iim huuli örgön barij heregjuuleesei,uhamsar doroi humuus ih baigaa shuu baahan erh jriad uuregee medehgui humuust surgamj bolog
2019-07-17
Түргэний машинууддаа л зам тавьж өгч байгаарай хүмүүс минь би ч нээх бас лойшоодоггүй явсан сая гэмтэл дээр ирээд л ойлгосон, автын осолд орсон цус нөжиндөө хутгалдсан ухаантай ухаагүй хүмүүс л түргэний машинаас буулгадаг юм байна лээ шүү амь амьдрал нь дээсэн дөрөөн дээр дэнжигнэж минут секундээр хэмжигдэж харагдсан, нялх балчир үрс ч яасан их автын осолд ордым
2019-07-17
zov
2019-07-17
Зочин:
үхэр монголчууд хоёр хөршөөсөө үлгэр жишээ авах хэрэгтэй
2019-07-17
Энэ санааг манайд хэрэгжүүлвэл их оновчтой ажил болно.......
2019-07-17
Манайд хэрэгжүүлээсэй,зарим жолооч нар хэрэлдээд,салаавч гаргаад зам тавьж өгдөггүй юм.Манай хууль, хүний эрх яриад улам л зөөлөн болоод,цаана нь хүний эрх бас зөрчигдөөд байх юм,ерөөсөө ойлгохгүй юм
2019-07-17