ОХУ: Ус таслах үеэр халуун усны газруудыг үнэ төлбөргүй болгох санал гаргажээ 
7-17

Халуун усыг нь тасалсан байрнуудын оршин суугчдад зориулан нийтийн халуун усны газруудыг үнэ төлбөргүй болгохыг Оросын Төрийн думын гишүүн Виталий Милонов санал болгосон гэж Риа Новости мэдээллээ.  


Халуун ус таслах үеэр хүмүүст маш их хүндрэл учирдаг ч улсаас энэ асуудлыг шийдэхэд огтхон ч анхаарал хандуулдаггүй гэж тэрбээр онцолсон байна. 


Тиймээс халуун ус нь тасарсан байрнуудын оршин суугчид нийтийн үйлчилгээний газраасаа тодорхойлолт аван, дүүрэг дэх халуун усны газруудаар үйлчлүүлдэг болох нь зүйтэй гэж Төрийн Думын гишүүн үзжээ.

 
Ингэснээр энэ нь иргэдийн эрүүл мэндэд эергээр нөлөөлөхийн дээр халуун усны газарт үнэ төлбөргүй үйлчлүүлснээр ялангуяа залуусын дунд энэ соёлыг түгээх боломжтой гэж тэрбээр онцолсон байна. 


Энд дуулгахад, ОХУ-д зуны улиралд халуун ус тасладаг бөгөөд ойрын жилүүдэд энэ байдал хэвээр байх гэнэ. Учир нь тус улсын орон сууц нийтийн цогцолборуудын элэгдэл 60 гаруй хувьтай байгаа тул жил бүр халуун ус таслан үйлчилгээ хийх шаардлагатай аж. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
ОРОСТ БАС УС, ЦАХИЛГААН ТАСАЛДАГ ЮМ УУ ХА ХА ХА:
МАНАЙХ Л ХӨГЖИЛ МУУТАЙ, ТУНЕЛИЙН ИНЖЕНЕРИЙН ШУГАМГҮЙГЭЭС УС, ЦАХИЛГААН ТАСАРДАГ ГЭЖ БОДОЖ ЯВЛАА. ГЭТЭЛ ОРОС БАС ИЙМ ЮМ УУ
2019-07-18
Oros ugui bol mongol ugui copy
2019-07-18
Oros ugui bol mongol ugui copy
2019-07-18
Thh heddugeer zuun bilee heden on bilee us tasalna tognii hyazgaarlalt hiine haha eniigee hewiin baih yostoi zuil gej boddog haha
2019-07-17
Zochin:
oros mongol hoyor huniig tamlah tavgui bailgah bukh yumiig uildeh yum
2019-07-17