БНАСАУ: АНУ-ын дайсагнасан бодлого явуулж байна  “Хүнсний бүтээгдэхүүний сав баглаа, боодол ба брендинг-маркетинг” олон улсын сургалт зохион байгуулна Н.Цэрэнбат: Уул уурхайн 19 аж ахуйн нэгжийн 23 тусгай зөвшөөрлийг цуцлахаар шийдвэрлэлээ Регнум: Оросын дайснуудад өгсөн сургамж буюу Халхын голын ялалтын 80 жил  Хонгконг: Cathay Pacific-ийн захирал ажилтнуудынхаа өмнөөс хариуцлага үүрч халагджээ  С.Амарсайхан: Улаанбаатар хотын өмнө тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд хамтын оролцоо чухал “Өсвөрийн аврагч-2019” улсын аварга шалгаруулах тэмцээн болно Хаан банкнаас зохион байгуулж буй "RISE" шинэ оюутны хөгжлийн хөтөлбөрийн бүртгэл эхэллээ Уран бүтээлчдийн үзэсгэлэнг Улаанбаатар, Дюсселдорф хотноо зохион байгуулна БНСУ-ын виз мэдүүлэхэд тулгарч буй хүндрэлийг арилгах талаар ярилцлаа
Монголд бизнес хийх нэрээр амьдарч байгаа хятадууд яг юу хийдэг вэ?
7-17

Саяхан ТВ4 суваг болон boov.mn сайт дээр ресторанд тамхи татаад, шаардлага тавьсан Монгол залууг зодсон Хятад хүмүүсийн талаар мэдээ гарч байсан. Тэдгээр хүмүүс өөрсдийнхөө талаарх мэдээллийг хурдтай устгуулж, арилгуулж байсан нь анхаарал татаж энэ хүмүүсийн талаар судаллаа.

 

Зодоон хийсэн Хятад иргэд бол Сүн Ван Чи, Жин Хуа нар юм. Одоогоор тэдний энэхүү зодооныг мөрдөн байцаах газар эрүүгийн хэрэг үүсгэн мөрдөн шалгаж байгаа аж.  

 

Гэтэл тэд зөвхөн тамхины хяналтын хууль төдийгүй Монголын маш олон хуулийг байнга зөрчиж амьдардаг нь тодорхой болж байна:

 

  • TV4-н сурвалжлага дээр зодоон хийсэн Хятадууд 8888 УБР улсын дугаартай LX570 автомашинтай хэргийн газраас зугтаж байсан. Тэгтэл тээврийн хэрэгслийн бүртгэлд зодоон хийсэн хүмүүсийн ойрын хүн болох Бадрангуй гэх Хятадын нэр дээр 8888 УБР дугаартай Lexus LX470 автомашин байна.

 

Энэ бол Авто тээврийн тухай хуулийг ноцтой зөрчсөн, хулгайн эсвэл хууль бус аргаар эзэмшсэн машиндаа өөр машины улсын дугаарыг зүүсэн нь гэмт хэрэг мөн.

 

 

 

  • Зодоон хийсэн хүмүүсийн ойрын хүн болох Эрдэнэсан Бадрангуй нь хууль бусаар өөрчилж тоноглосон (зэвсэглэлд буй байлдааны бууны дайз ашигласан), зэвсэг эзэмшдэг, ан гөрөө хийдэг байж болзошгүй байна.

 

 


Дараагийн нэг сонирхолтой субъект нь Баатарын Мандах–Эрдэнэ гэх Дарханул аймгийн харьяат бүсгүй юм.

 

Б.Мандах-Эрдэнэ тодорхой боловсрол, төгссөн сургууль байхгүй. Тэрээр зодоон хийсэн Сүн Ван Чи-ийн ах болох Дун Дун-тай хамтран амьдардаг ба дундаасаа 2-3 насны хүүхэдтэй. (Хүүхэд нь Монгол улсын иргэний бүртгэлд бүртгэлгүй байгаагаас харахад Хятадын иргэншилтэй байх магадлалтай).

 

Дун Дун, Сүн Ван Чи, Жин Хуа, Бадрангуй, Мандах-Эрдэнэ нар Монгол улсад бизнес хийх нэрээр оршин суудаг хятадуудын дунд хууль бус мөрийтэй тоглоомын газар ажиллуулдаг, мөрийтэй тоглодог, монгол бүсгүйчүүдийн биеийг үнэлүүлдэг гэх мэт ноцтой гэмт хэргүүдийг зохион байгуулалттайгаар, байнга үйлддэг байж мэдэх сэжүүр, мэдээллүүд олдсоныг бид лавшруулан шалгаж байна. Удахгүй тодорхой баримттайгаар дэлгэнэ. 

 

Тэдний хамсаатан Б.Мандах-Эрдэнэ нь Б.Тэгшжаргал хэмээх Монгол нөхрөөсөө салж, Дун Дун гэх Хятад хүнтэй амьдарч байгаа. Хүү Т.Дагвадоржийг шүүхийн шийдвэрээр өөр дээрээ авахдаа нөхрөөсөө хүүхдийн тэтгэлэг авахгүй гэж мэдэгдэж байсан нь баян хужаатай дэр нэгтгэснийх аж. Хамтран амьдрагч хужаагийнхаа бүрэн итгэлийг олсон. Хятад эр түүний нэр дээр хамаг үл хөдлөх хөрөнгө, компаниа бүртгүүлсэн байгаа нь үүний шинж тэмдэг болов уу.

 

Түүний нэр дээр дараах аж ахуйн нэгж, үл хөдлөх хөрөнгүүд бүртгэгдсэн байна:

 

  1. Үйчилгээний зориулалтаар 104/2-б тоот орон сууц. БЗД, 22-р хороо Цайз зах, Доржийн гудамж.

  2. Дархан, дархан сум, 4-р баг 13 байр, 43 тоот.

  3. БЗД. 22-р хороо доржийн гудамж, 108 б байр, 82 тоот.

  4. Хувийн сууц: СХД 22-р хороо, Тахилт 8 гудамж, 297 тоот.

 

 

  • Б.Мандах-Эрдэнийн нэр дээр бүртгэгдсэн Алтан сан ХХК нь барилга болон банк бус санхүүгийн байгууллагын үйл ажиллагаа явуулдаг. Алтансан гэх хорооллыг барьсан.

 

 

  • Алтансан актив банк бус санхүүгийн байгуулга (БЗД 6-р хороо, Баганат Өргөө. 4-р давхарт байрладаг) болон барилгын компанийн хооронд хийгдэж байгаа гүйлгээ, харилцаа маш сэжиг бүхий болохыг бид эрэн сурвалжлах явцдаа тогтоолоо. БНХАУ-аас маш их хэмжээний юань бэлэн болон бэлэн бусаар Алтансан ББСБ-аар дамжин орж ирээд, буцаад гарч байгаа юм. Хятадын авлигач түшмэдийн цуглуулсан хахуулийн мөнгө, эсвэл компанийн эздийн татвараас нуусан мөнгийг Алтансан хорооллын хөрөнгө оруулалт нэрээр оруулж, буцааж гаргахдаа орон сууц борлуулалтын орлого мэтээр тайлагнаж мөнгийг цэвэрлэж өгөх хууль бус үйлчилгээ хийдэг байх бүрэн магадлалтай юм.

 

Монгол, Хятадын хөрөнгө оруулалттай, 2013 онд үүсгэн байгуулагдсан "Их Сүндэр Констракшн" компани “Барилга байгууламж худалдах, худалдан авах гэрээ”-ний алдангийн тохиролцоо гэх нэрээр “Их сүндэр констракшн” ХХК-иас  зээл, зээлийн хүүнд 16 тэрбум 876 сая 268 мянган төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Бээжин Фу Хуан барилгын хөгжил” ХХК-д олгож байжээ.

 

Эдгээр компаниуд Монголын хуулийг ноцтойгоор зөрчин, барилгын ажлыг эхлүүлэх зөвшөөрөлгүйгээр дараах барилгуудыг барьсан байна:  

 

  • Баянзүрх дүүргийн IV хорооны нутаг 805 дугаар ангийн хойд талд байрлах Н.Баяраагийн орон сууц;
  • Баянзүрх дүүргийн V хорооны нутаг "Их сүндэр констракшн" ХХК-ийн үйлчилгээтэй орон сууц

 

Эдгээрээс харахад Монголд ажиллаж байгаа Хятад иргэд мөнгө угаах, мөрийтэй тоглоом зохион байгуулах зэрэг онц ноцтой гэмт хэргийг үйлддэг бүлэглэл байх магадлалтай мэдээллүүд ирсээр байна.

 

Бид тун удахгүй тодорхой мэдээлэл, сурвалжлага бэлтгэн цувралаар цацах болно.

 

Б.Хонгорзул

 

 

Shuud.mn
Сонин хачин
Түвшин:
даварцан хужаа нар байна даа
2019-07-24