Гуайдо: Төр барих эрхийн төлөөх тэмцлийн шинэ үеийг зарлана 
2019-07-18

Долоодугаар сарын 23-ны мягмар гаригтКаракасын гудамжинд Үндэсний ассамблейн хурал болох бөгөөд энэ үеэр төр барих эрхийн төлөөх тэмцлийн шинэ үеийг зарлана гэж Венесуэлийн сөрөг хүчний тэргүүн Хуан Гуайдо мэдэгдлээ. 


“Дараагийн хурлыг долоодугаар сарын 23-нд, гудамжинд ард түмэнтэйгээ хийнэ. Иргэний нийгмийн хүчин чармайлт болон Үндэсний ассамблейн үйл ажиллагааны тусламжтайгаар бид тэмцлийнхээ дараагийн шатанд шилжинэ ” хэмээн Гуайдо Твиттер хуудсандаа бичсэн байна. 


Түүнчлэн Венесуэлийн иргэдийг Каракас руу ирж хуралд оролцохыг уриалжээ. 

 

Венесуэл: Эрх баригчид болон сөрөг хүчнийхэн тохиролцож чадлаа

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Төр барих хэнээрхэл
2019-07-18