Гудамж, замд тогтсон усыг соруулж байна
7-19

Цаг уурын байгууллагаас ойрын өдрүүдэд үргэлжилсэн, усархан бороо орохыг анхааруулж байна. Нийслэлд усархаг аадар бороо үргэлжлэн орсонтой холбоотойгоор хотын цөөнгүй гудамж зам усанд автаад байна.

 

 

Геодези, Усны барилга байгууламжийн газраас ус ихээр тогтдог байршлуудад шуурхай долоон бригад гарган усыг соруулж байна.
Цаг агаарын урьдчилсан мэдээгээр бороо цаашид ч үргэлжлэн орох төлөвтэй байгаа тул тус газраас ус соруулах ажлыг цаг алдалгүй үргэлжлүүлэхээ тус газраас мэдээлэв.

 

 

Б.Болд

Shuud.mn
Сонин хачин