ОХУ: Хилээр тээш нэвтрүүлэх журмыг чангатгана 
7-22

Наймдугаар сарын 19-өөс эхлэн Орос улсад улсын хилээр жимс, ногоо, цэцэг зэргийг тээшэнд авч явах шинэ журам үйлчилж эхлэх талаар ТАСС агентлаг мэдээллээ. 


Шинэ журмын дагуу ОХУ-ын иргэд жимс, ногоог таван килограммаас ихгүй, гурван баглаагаас ихгүй цэцэг ачаанд өгөх тээш болон гар тээшэндээ авч явах юм байна. 


Заасан хэмжээнээс хэтэрсэн бараанд ургамал хорио цээрийн гэрчилгээ бүрдүүлэх шаардлагатай бөгөөд ийм гэрчилгээ байхгүй бол бараа эзэмшигчийн зардлаар барааг буцаах эсвэл устгалд оруулахаар журамд заажээ. 


Шинэ журамд ургамал хорио цээрийн эрсдэл өндөр бүтээгдэхүүнүүдэд хамаарах аж. Ийм эрсдэлтэй хүнсний жагсаалтад инжир, гадил, чавга, авокадо, манго, гүйлс, интоор, тоор, цитрусын төрлийн жимснүүд, вандуй, самар, улаан лооль, төрөл бүрийн байцай, лууван, манжин, цагаан лууван, өргөст хэмх, бүх төрлийн сонгино багтсан байна. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Haha:
Dood nohor baga tenegteerei Orost цитрусын төрлийн жимс , банана ургадаггүй юмалдаа. Дандаа дундад азиас ирдэг юмалдаа.хаха
2019-07-24
dotoodiin uildver,tarialants aj ahuigaa ingej hamgaalj bgaa jmdaa
2019-07-22