З.Энхболд: Авлига авсан шүүгч нарыг зайлуулна
2019-07-24

 

Үндсэн хуулийн өөрчлөлтийн төслийн хэлэлцүүлэг өнөөдөр Шүүх эрх мэдлийг хариуцлагыг дээшлүүлж, хараат бус байдлыг хангах чиглэлээр өрнөж байна. Хэлэлцэж  байгаа асуудалтай холбогдуулан ажлын хэсгийнхэн асуултад хариулж байгаа юм.

 

Эдийн засагч н.Дашзэвэг:

 

-Шүүгч нар одоо ямар ч шийдвэр гаргаж болно, авлига аваад дуртай шийдвэрийг нь гаргаж өгье гэсэн сэтгэлгээ  тогтсон байна. Монгол Улсын иргэн шударга шүүхээр шүүлгэх ёстой гэсэн заалтыг энэ хууль хангаж чадахгүй байна. Шүүгчид бүх шатандаа авлига авч байна. 2013 оноос хойш би 13 шүүх хуралд оролцож, өнөөдөр найман хэрэг дээр Хан-Уул дүүрэгт явж байна. Ингээд шүүгчдийн хар технологийг мэддэг болоод байна. Хан-Уул дүүргийн шүүгч н.Хулан, УДШ-ийн шүүгх н.Сонинбаяр мэргэжлийн хяналтын газрын гаргаагүй дүгнэлтийг гаргасан гээд шийдвэр гаргаж байна. Мэргэжлийн хяналтын газар хоёр талыг хоюуланг нь буруутай гэж байхад зөвхөн манайхыг буруутай гэж байна. Ийм байдал шат шатандаа байна.

 

Хуульч О.Мөнхсайхан:

 

-Шүүгчийн хэрэг хянан шийдвэрлэж байгаа болон хянан шийдвэрлэхийн талаар өөрийг нь холбогдуулан хэрэг мөрдөх, мөрдөн байцаах байгууллага тайлбар мэдүүлэг авахыг хориглох зохицуулалт байдаг. Энэ нь хараат бусаар шударгаар нотлох баримтын дагуу шийдвэр гаргаад явж байгаа шүүгч нарт хэрэг мөрдөх, мөрдөн байцаах байгууллагаас зүй бусаар нөлөөлөхийг нь хориглож байгаа юм. Тухайн хэрэг маргааныг хуульд үндэслээд шударгаар, хэнээс айхгүйгээр шийдвэр гаргаж байж шударга шийдвэр гарна. Хараат бус байдалгүйгээр шударга ёс тогтох боломжгүй. Гэхдээ энэ заалт нь ёс зүйгээ зөрчсөн, шударга бусаар хөрөнгөжсөн хүмүүсийг хаацайлах заалт биш. Хуулийг нэг заалтаар нь хардаггүй. Олон зохицуулалт байдаг.

 

УИХ-ын гишүүн асан Х.Тэмүүжин:

 

-Шүүхийн алдааг засдаг механизм  бол анхан шатны болон давж заалдах шүүх. Энэ тогтолцоог бичээгүй учраас шүүхийн алдааг засдаг механизмыг гаргаж ирж чадахгүй байгаа юм. 1992 оны Монгол Улсын Үндсэн хуулиар шүүгчид харуицлага тооцохыг ШЕЗ-д огт өгөөгүй. ШЕЗ зөвхөн хуульчдаас шүүгч болох хүнийг сонгон шалгаруулж, Ерөнхийлөгчид нэр оруулж ирэх бүрэн эрхтэй зөвлөл. Гэтэл Үндсэн хуульд заагдаагүй эрхийг ШЕЗ-д олгосон. Шүүгчид хариуцлага тооцдог, сургалт хийдэг эрх мэдлийг ШЕЗ-д өгсөн. Ердийн хуулиар завхрал бий болгоод, завхралаа УИХ засч чадахгүй байгаа. Тийм учраас өөрийгөө засч чадахгүй асуудлыг УИХ Үндсэн хуулиар засах гэж оролдож байна. ҮХЦ шүүгч нарын ёсзүйгүй, авлига авсан асуудлыг УДШ-д эрхийг нь олгоод өгсөн. Тийм учраас шүүгч болгон УДШ-ийн Ерөнхий шүүгчтэй очиж уулзаж байна. УДШ-ийн Ерөнхий шүүгч бүх шүүгч нарыг байх эсэхийг шийддэг эрхтэй болгочихсон. Үүнд бүлэглэлийн оролцоо байгаа.

 

ЕТГ-ын дарга З.Энхболд:

 

-Шүүхийн шийдвэрт хоёр тал байдаг. Нэг нь баярлаж, нөгөө нь гомддог. Гомдсон талын шахалтаар шүүгчид хариуцлага тооцоод байвал шүүхийн систем ажиллахгүй. Тийм учраас анхан, давж заалдах шат гээд байдгийн учир энэ. Шүүгч авлига авсан нь нотлогдсон тохиолдолд хариуцлага тооцно. Шүүгчийг гаргасан шийдвэртэй нь холбогдуулан мөрдөн байцаах асуудал байж болохгүй.

 

Үндсэн хууль тогтоогчдын холбооны гишүүн н.Моондоо:

 

-ҮХЦ Монгол Улсын Үндсэн хууль, тусгаар тогтнол, аюулгүй байдалд сөрөг нөлөө үзүүлэх шийдвэр гаргаж болохгүй гэх заалтыг Үндсэн хуульд оруулж болохгүй юу. Би амьдралдаа нэг удаа шүүх дээр очсон. Пропорцианаль системтэй байх асуудлаар санал хураалгасан. Гэтэл энэ нь Үндсэн хууль зөрчиж байна гэсэн шийдвэр гаргасан.

 

Үндсэн хуульд заагаагүй халдашгүй дархан эрх гэдгийг УИХ-ын гишүүнээс бусад албан тушаалтанд олгох юм. Үүнийг Үндсэн хуулиар хорьж болохгүй юу?

 

УИХ-ын гишүүн асан Х.Тэмүүжин:

 

-Энэ удаагийн Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаас өөр аргагүй байдалд хүргэсэн нэг асуудал нь ҮХЦ. ҮХЦ-ийн шийдвэртэй болоод хувирчихсан. ҮХЦ-ийн шийдвэрийг өөрчилж байж энэ шийдвэрийг хийхээс өөр аргагүй болж байгаа. Хуульчийн ёсзүй зүйд захирагдаж ажиллахыг мэргэжлээрээ ажиллах гэж байгаа. Гэтэл манайд хуульчийн ёс зүйд захирагдах ажиллахаасаа илүүтэй сургууль төгсөөд, энд тэнд багш хийж явснаа би хуульч үнэмлэхээ авмаар байна гээд ороод ирдэг. Шүүгчийн туслах хийж байсан хүмүүс ажилласан гэж шүүгчийн үнэмлэх авах гээд тэр шахалтаараа ҮХЦ-д нөлөөлж шийдвэр гаргуулсан. ҮХЦ-д нөлөөлөх тодорхой судалгаа байсан.  Учир нь ҮХЦ-д удаан томилогдсон хүмүүс дандаа УДШ-ээр томилогдсон хүмүүс байдаг. Ийм байдал гараад байгаа учир ҮХЦ-ийг зохицуулах хэрэгтэй юм байна.

 

Хуульч О.Мөнхсайхан:

 

-Ард түмнээс мандат авч сонгогддогийнхоо хувьд УИХ-ын гишүүд нийтийн эрх ашиг буюу нийт ард түмнийг төлөөлснийхөө төлөө хариуцлага хүлээхгүй гэдэг зохицуулалт байдаг. Харин үүнийг Үндсэн хуульд зааснаас өөрөөр хэрэглэж болохгүй. Энэ удаагийн Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төсөл олон жил шүүгдэж, хэлэлцэгдэж байгаа.

 

Судлаач н.Мөнхбат:

 

-Ерөнхийлөгчөөс өргөн барьсан хуулийн төсөлд шүүгчийн эрх мэдлийг нэмэгдүүлэх талаар тусгажээ. 27 жил өмнөх Ерөнхийлөгч нар шударга ёсын хонгилыг бий болголоо гэдэг. Гэтэл энэ хуулийн төсөлд Ерөнхийлөгчийн эрх мэдлийг нэмэгдүүлэх заалт оруулж ирсэн нь ямар учиртай вэ?

 

ЕТГ-ын дарга З.Энхболд:

 

-Ерөнхийлөгч өөртөө эрх мэдэл нэгийг ч нэмж аваагүй. Одоогийн Үндсэн хуулиар шүүгчийг томилж, чөлөөлөх бүх эрх нь байгаа. Бүх насаараа томилогддогийгоо бүх насаараа авилга авна, өөрийн найз шүүгч нараа ял авахгүй явна гэдэг итгэл үнэмшил одоогийн шүүгч нарт байгаа. 17 шүүгч нарыг түдгэлзүүлсэн, удахгүй хариу гарна. Одоогийн Үндсэн хууль ШЕЗ-д энэ үүргийг текстээрээ өгөөгүй боловч ердийн хуулиар хэрэгжүүлээд явж байгаа. Бүх насаараа томилогддогийгоо бүх насаараа авлига авах эрх гэж үзэж байгаа шүүгч нар зайлах ёстой. Ийм механизм орсон ч, ороогүй ч зайлуулна. Монголын төр шүүгч нарт хэнийг ч авдаггүй цалинг өгсөн. Мөрдөн байцаалтаас хол байх эрхийг нь хүртэл өгсөн. Гэтэл хариуд нь ганцхан Салхитын гэдэг хэрэг дээр хэдэн сая ам.долларын авлига аваад "ком"-оороо явж байна. Анхан шат, давж заалдах шат, хяналтын шатаараа үгсэж байгаад хонгил үүсгээд авлига авсан нь шалгагдаж байна. Ийм учраас шүүгчийн сахилгын хороог байгуулна. Бүх насаараа томилогдох чинь авлига авчихаад шалгуулахгүй байх эрх биш шүү. 

 

Ийнхүү хэлэлцүүлэг үргэлжилж байна.

Н.Энх

 

Shuud.mn
Сонин хачин
uchuuxen ch bai muusain novshnuudiig bugdiig ni tatshraar ni ajlaas ni xalaad daxiad shuugcheer ajillax erxiig ni nasaar ni xas
2019-08-13
баярлалаа
2019-08-13
шүүгч нар заваарч шуналдаа хөтлөгдсөн авгай нараар хахжээ
2019-07-31
ХАН УУД ДҮҮРГИЙН ИРГЭНИЙ ХЭРГИЙН ШШҮХЭД ҮНЭХЭЭР ИХ ГОМДОЖ БАЙНА.БҮТЭН 1,6 САР ХӨӨЦӨЛДӨӨД БАЙРНЫ УРЬДЧИЛГАА БОЛГОСОН МӨНГӨӨ НЭХЭМЖИЛСЭН Ч ХАРИУЦАГЧ НЬ ХАЯГАНДАА АЛГА ГЭДЭГ ШАЛТГААНААР ХЭРЭГСЭХГҮЙ БОЛЖ БАЙНА.ЗАЛИЛАН ХИЙГЭЭД ХАЯГАНДАА АМЬДРАХГҮЙ БАЙХАД ИРГЭН ХҮН ХОХИРООД ЦААД ХҮНИЙ ХИЙСЭН ХЭРЭГ ХЭРЭГСЭХГҮЙ БОЛДГИЙН БАЙНА.
2019-07-25
Иргэн:
Үнэн үү. Чадах уу.
2019-07-25
Энд З.Энхболд зөв хэлсэн байна.Хэрэгжүүлэх хэрэгтэй.
2019-07-24
баярлалаа
иргэн:
Цогтбаатар огцрох нь зүйтэй. Энэ ичих нүүрэндээ элэг наасан гар огцрох шинж алга аа. Улайрчирсан луйварчин шинжтэй хүн байна. Яана даа. Өөрийгөө мундаг гээд бодчихсон.
2019-07-24
ХҮЗҮҮГҮЙ ХҮҮР:
ХАР ТАМХИНЫ СУВАГ ХААГДАХГҮЙ ШҮҮ ГЭСЭН ҮГ ҮҮ
2019-07-24
Шуудхан хэлэхэд, Монголын дипломатчид мафийн наймаа хийгээд явдаг болсны томоохон шалтгаан нь энэ. Тэгээд энэ 70 кг хар тамхины асуудлаас болж Монголын нэр хүнд дэлхийн шившиг болоод зогсохгүй, дэлхийд айдас төрүүлсэн улс болох эрсдэлтэй тулаад байна. Тиймээс Д.Цогтбаатар сайд та эхлээд өөрийгөө бус эх орноо бодох ёстой. Ингэхийн тулд өөрөө зайлах, эсвэл шахааны газар болсон ГХЯ-ыг нэн яаралтай цэгцлэх хэрэгтэй. Энэ хэрэгт хамааралтай, энэ хэргийг гарахад нөлөө тусаа үзүүлсэн албан тушаалтан бүрт энэ үг хамаатай шүү.
2019-07-24
Д.Цогтбаатар сайдын энэ жилийн томилгоо урьд өмнө нь байгаагүйгээр хэл ам таталж байна гэж хэвлэлүүд бичжээ. Д.Цогтбаатар туслах Б.Мөнхтүшигийгээ Английн ЭСЯ-нд атташегаар, дэд сайд Б.Батцэцэг туслах Ц.Даваасүрэнг Италийн ЭСЯ-нд атташегаар, ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн туслах Н.Жавхлангаа Оттава дахь (Канад) ЭСЯ-нд атташегаар тус тус томилжээ. Ерөнхий сайд асан Сү.Батболд өөрийн хувийн жолооч Ц.Сумъяадоржийгоо Шанхай дахь ЭКГ-т аж ахуйн эрхлэгч-жолоочоор томилуулжээ. Ц.Сумъяадорж өмнө нь Вашингтон дахь ЭСЯ-нд мөн жолоочоор томилогдон ажиллаж байжээ. Бодлого, төлөвлөлтийн газрын мэргэжилтэн Г.Хулан Сингапур дахь ЭСЯ-нд III нарийн бичгийн даргаар томилогджээ. Тэрээр Гадаадын хөрөнгө оруулалтын газрын дарга асан Ганзоригийн охин бөгөөд дипломат албаны шалгалт өгөөд унаж байсан ч ийнхүү Сингапурт томилогдож чадсан нь гайхалтай. Эдгээр нь дандаа “эргэж харахуйц” анхаарал татсан томилгоо гэдгийг эх сурвалжууд мэдээлж байна. Ноцтой юм.
2019-07-24
иргэн:
Цогтбаатар огцрох нь зүйтэй. Энэ ичих нүүрэндээ элэг наасан гар огцрох шинж алга аа. Улайрчирсан луйварчин шинжтэй хүн байна. Яана даа. Өөрийгөө мундаг гээд бодчихсон.
Шуудхан хэлэхэд, Монголын дипломатчид мафийн наймаа хийгээд явдаг болсны томоохон шалтгаан нь энэ. Тэгээд энэ 70 кг хар тамхины асуудлаас болж Монголын нэр хүнд дэлхийн шившиг болоод зогсохгүй, дэлхийд айдас төрүүлсэн улс болох эрсдэлтэй тулаад байна. Тиймээс Д.Цогтбаатар сайд та эхлээд өөрийгөө бус эх орноо бодох ёстой. Ингэхийн тулд өөрөө зайлах, эсвэл шахааны газар болсон ГХЯ-ыг нэн яаралтай цэгцлэх хэрэгтэй. Энэ хэрэгт хамааралтай, энэ хэргийг гарахад нөлөө тусаа үзүүлсэн албан тушаалтан бүрт энэ үг хамаатай шүү.
зочин:
з, энхболд шүүхийн талаар ярьж байгаа асуудалыг дэмжиж байна
2019-07-24
Пялдагадсан хятадууд вэ
2019-07-24
Enhkbold harin shudarga bn .nyatsahgui abilgaliin shuugch nariig zailuul
2019-07-24
з.энхболд даргад амжилт
2019-07-24
Шүүх л шударга ажиллахгүй юм бол тухайн улсад шударга ёсны тухай ярих ч хэрэггүй. Тиймд шүүхийн тогтолцоог хуульд маш тодорхой зааж өгөх нь зөв.
2019-07-24
enhbold ch medlegtei xatuu samar daa.amjilt xusie.
2019-07-24
Авлига авсан шүүгч нарыг зайлуулна гэж хэлээгүй л байна шд, эргүү сэтгүүлч ээ
2019-07-24
mgl:
mash hatuu todorhoi zaaltuud oruulahgui bol mongol hun chini ih l taaruuhan uls shuu dee.
2019-07-24
enhbold shuugchidiin asuudal deer l neg unen yariad baigaa yum daa.
2019-07-24