Хонгконгийн эсэргүүцэл: Жагсагчдыг хүч хэрэглэн тараажээ 
2019-07-29

 

БНХАУ-ын хууль тогтоомжийг зөрчсөн хэрэгт сэжиглэгдсэн эсвэл эрэн сурвалжлагдаж байгаа этгээдүүдийг эх газрын Хятад руу шилжүүлэн өгөх тухай хуулийн төслийг эсэргүүцсэн хонгконгчуудын эсэргүүцлийн давалгаа эрх баригчдыг буулган авсан ч намдах шинжгүй байна. 


Өнгөрсөн ням гаригт гэхэд л Хонгконг дахь БНХАУ-ын Төв Засгийн газрын байрны гадна олныг хамарсан эсэргүүцлийн жагсаал болжээ. 


Энэ жагсаалыг тодорхой зөвшөөрлийн дагуу явуулж байсан ч жагсагчид тогтоосон маршутын хязгаараас давж, төв гудамжуудыг хаасан байна.

 

Ийнхүү зөвшөөрсөн хэмжээнээс давсан тул цагдаагийнхан анхааруулга өгсөн ч жагсагчид тараагүй тул анхааруулснаас хойш цагийн дараа хууль сахиулагчид улаан далбаа өргөжээ. Энэ нь хүч хэрэглэнэ гэдгийг илэрхийлж байгаа аж. Ийнхүү улаан далбаа өргөсний дараа нулимс асгаруулах хий ашиглан жагсагчдыг тараасан бөгөөд жагсаал болсон газарт түргэн тусламжийн машинууд ирсэн ч хичнээн хүн гэмтэж бэртэж талаарх мэдээлэл алга байгаа талаар Риа новости мэдээллээ. 

 

Хонгконг: Эсэргүүцэл нэмэгдвэл Бээжин хяналтаа чангатгаж магадгүй 

Г.Бямбасүрэн
 

Shuud.mn
Сонин хачин