Калифорни: Уламжлалт баярын үеэр зэвсэгт этгээд цугласан олон руу халджээ 
2019-07-29

АНУ-ын Калифорни мужийн Гилрой хотод жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Сармисны фестивалийн үеэр 20 орчим насны этгээд гал нээсний улмаас 60 хүн шархадсан талаар  NВС мэдээллээ.

 
Эх сурвалжийн мэдээлснээр энэ хэрэг долоодугаар сарын 28-ны орой болсон бөгөөд одоо хэргийн газарт шуурхай албаныхан ажиллаж байгаа юм байна. Одоогоор халдлага үйлдсэн этгээдийн талаар болон хэрэг үйлдэх болсон сэдлийн талаар мэдээлэл хараахан гараагүй гэнэ. 


Энд дуулгахад, Сармисны фестиваль нь 30 орчим жил зохион байгуулагдаж байгаа бөгөөд АНУ-ын хамгийн алдартай баяруудын нэгд тооцогддог байна. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
гаднаас ирсэн цагаачдыг хөөн зайлуулах хэрэгтэй. Трампын зөв.
2019-07-29