Венесуэл: АНУ агаарын дайралт хийх болсон тул НҮБ-д хандана 
2019-07-29

АНУ Венесуэлийн агаарын орон зайг зөрчсөнтэй холбоотойгоор Венесуэл НҮБ-д хандана гэж тус улсын Гадаад хэргийн сайд Хорхе Арреаса мэдэгджээ. 


“АНУ Венесуэлийн агаарын орон зайг зөрчиж байгааг Трампын захиргаар ил тодоор хүлээн зөвшөөрсөн талаар бид өмнө нь мэдэгдсэн.  Энэ бол гэмт хэргээ хүлээн зөвшөөрсөн хэрэг. Тэд дайсагнасан сэдлээр ийм үйлдэл гаргасанд эргэлзэх зүйлгүй. Тиймээс бид НҮБ-д гомдол гаргана “ хэмээн Гадаад хэргийн сайд мэдэгджээ. 

АНУ сүүлийн хоёр долоо хоногт улсынх нь агаарын орон зайг хэдэнтээ зөрчсөн талаар Венесуэлийн эрх баригчид өмнө нь мэдээлж байлаа. Түүнчлэн энэ нь гаднаас ирж буй ноцтой заналхийлэл гэж үзэж болохоор үйл явдал гэж Венесуэлийн Батлан хамгаалах яам мэдэгдэж байв. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Бялба нүд бяц дар муу коммунистуудыг ураад тасдаад хэрчээд индүүдээд өг Трампаа
2019-08-01
Баги:
НҮБ чинь бараг америк тэгхээр өөрт нь гомдол гаргах нь дээ хаха
2019-07-30
Ядаж байхад нь битгий дээрэлхээч дээ
2019-07-30