Торгуулийн шийтгэлтэй “тэрбум”-ын АВЛИГА
2019-07-30

 

Шинэ долоо хоног дуулиантайхан эхэллээ. Өнгөрсөн долоо хоногт Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийг зөвшилцөх ажлын хэсэг ажлын таван өдөр таван сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлсэн. Зөвшилцөх ажлын хэсгийн ахлагч, Ерөнхийлөгч Х.Баттулга хэлэлцүүлэг бүрийг нээж үг хэлж, Ерөнхийлөгчийн өргөн барьсан төслийг ЕТГ-ын дарга танилцуулан хэлэлцүүлж байлаа. Харин шинэ долоо хоногийн эхэнд Ерөнхийлөгч АНУ-д айлчлахаар мордсон. Үүнтэй зэрэгцээд АТГ хагас жилийн тайлангаа тавьж, мөрдөн шалгаж байгаа зарим хэргүүдтэй холбоотой бичлэгийг олон нийтэд задаллаа.

 

Төр эзэнтэй, төрийн албан хаагч сахилга, ёсзүйтэй байх хэрэгтэй гээд үе үеийн парламент хууль баталж, цаг үеийнх нь шаардлагаар өөрчилж, шинэчилсээр ирсэн. Гэвч парламентат засаглалтай манай улсад эрх мэдэл бүхий төрийн албан хаагчид нь хуулиа яаж гууль болгодгийг мэргэжлийн хяналтын байцаагчийн өрөөн дэх  үзлэг бодитоор харууллаа. Автотээврийн үндэсний төвийн Тээвэр зохицуулалтын хэлтсийн дарга асан Д.Батбаяр, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Экспорт, Импорт, Хилийн хорио цээрийн хяналтын газрын дарга асан Э.Аззаяа, хэлтсийн дарга асан Н.Баярсайхан нарт холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулах явцад бэхжүүлсэн дүрс бичлэг  нийгмийн бухимдууллаа.  Авто тээврийн үндэсний төвийн Тээврийн зохицуулалтын газрын дарга Д.Батбаяр нь олон улсын ачаа тээвэр зуучийн эрх олгох тусгай зөвшөөрлийг “Эрдэнэс тээвэр” ХХК-ийн ачааны машинуудад олгох журмаар 2017 оны наймдугаар сараас арваннэгдүгээр сарын 14 хүртэлх хугацаанд тус компаниас 57 сая төгрөг авсан нь тогтоогдсон. Тухайн үйлдэлд нь шүүхээс гэм буруутайг тооцож нийтийн албан тушаалтан хахууль авах гэмт хэргийг үйлдсэн буруутайд тооцож торгох ялаар шийтгэжээ. Дараагийн бичлэгт Мэргэжлийн хяналтын хэлтсийн Экспорт, Импорт хилийн хорио цээрийн хяналтын газрын дарга Э.Аззаяа, хэлтсийн дарга Н.Баярсайхан нарт холбогдох эрүүгийн хэргийн явцад баримтжуулсан бичлэг байв.  Мөрдөн шалгах ажиллагааны явцад Н.Баярсайхан нарын гэр, ажлын байр, биеэс нь нийтдээ тэрбум орчим төгрөгийг бэлнээр хурааж авчээ. Тодруулбал, МХЕГ-ын Экспорт, импортын хилийн хорио цээрийн газрын хэлтсийн дарга Н.Баярсайханыг шалгах явцад гэрээс нь 230.8 сая төгрөг, 152.177 ам.доллар, 77.000 юанийг бэлнээр хураан авч баримтжуулсан байна. АТГ-ын мөрдөгчид Э.Аззаяагийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны “Рапид” хотхоны орон сууцанд нэгжлэг хийх явцдаа 57.4 сая төгрөг, 20.000 юань хураан авчээ. Их хэмжээний авлига хээл хахууль авсан нь тогтоогдсон ч хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр торгох ялаар шийтгэсэн нь олны бухимдал дээр “шар тос” нэмлээ.

 

Ердөө л ажлын байр, гэр, биенд нь бэлэн явдаг нэг тэрбум төгрөгийг эдийн засгийн хямралд туйлдаж байгаа иргэд хэрхэн олох вэ гээд төсөөлье. Өнөөдөр нийгмийн дундаж давхаргат тооцогдоод байгаа өрх ипотекийн болон хэрэглээний зээлтэй. Эхнэр, нөхөр хоёр цалингаасаа тодорхой хэмжээний мөнгийг зээлэндээ төлдөг байгаа. Ипотекийн зээлд хамрагдсан байрны ханш нь нэг тэрбум төгрөгөөс доод тал нь 10 дахин бага буюу 100 сая хавьцаа байгаа. Ихэнх тохиолдол энэ нь ипотекийн зээлийн хүүтэйгээ нийлээд шүү. Тиймээс бичлэг дэх оймсноос боодол боодлоороо гарч ирж байгаа ам.доллар, боодол боодол том дэвсгэртүүд  түмнийг зэвүү дургүй хоёрыг зэрэг хүргэж, төрийг шигшихэд хүргэлээ.

 

10 мянган төгрөг хулгайлаад 10 жилийн, 60 мянган төгрөгийн хохирол учруулсан хүү 12 жилийн шүүхийн тогтолцоо ч өнөө ч үйлчилсээр байгаа. Санаатай, санамсаргүй хичнээн олон аавын хүү халаасны хулгайн хэргээр торны цаана амьдралын алдаж байгааг таашгүй. Гэтэл тэрбум тэрбумаар нь авлига аваад хуулийн “хамгаалалт”-д орж, 40 сая төгрөгөөр торгуулаад өнгөрч байгаа тэнцвэргүй шийтгэл үргэлжилсээр байх уу.

Ерөнхийлөгч Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төсөлд шүүхийн хараат бус байдлын талаар “Шүүхийн үндсэн тогтолцоо Улсын дээд шүүх, давж заалдах шатны шүүх, анхан шатны шүүхээс бүрдэх, шүүгчид сахилгын шийтгэл ногдуулах зорилгоор Шүүхийн сахилгын хороо ажиллуулах, Шүүхийн сахилгын хороо хуульд заасан үндэслэл, журмын дагуу шүүгчийг албан тушаалаас нь түдгэлзүүлэх, огцруулах, чөлөөлөх тохиолдолд санал гаргах, бусад шийтгэл ногдуулах шийдвэрийг бүрэн эрхийнхээ хүрээнд өөрөө гаргах, Шүүхийн сахилгын хорооны зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтоох” зэрэг шударга ёсны гэж нэрлэгддэг шүүхийн үйлчилгээний зохион байгуулалтыг оновчтой болгох, хариуцлагагүй шүүгчид хариуцлага тооцох хараат бус бие даасан тогтолцоо бий болгох ач холбогдол бүхий нэмэлт, өөрчлөлтийг Үндсэн хуульд оруулахаар санал болгоод байна.  Шүүх эрх мэдлийн нэр хүндийг дээшлүүлэх, шударга, хариуцлагатай ажиллах нөхцөлийг бүрдүүлэхийн тулд Шүүхийн ерөнхий зөвлөлд шүүгчийг шилж олох, хараат бус байдлыг нь хамгаалах чиг үүргийг үлдээж, Шүүхийн ерөнхий зөвлөлийн хэмжээний бие даасан үйл ажиллагаатай Шүүхийн сахилгын хороог тусгайлан байгуулж, зөвхөн шүүгчид хариуцлага тооцохтой холбогдсон эрх мэдэл олгон, үйл ажиллагааных нь нөхцөл баталгааг Үндсэн хуулиар тогтоож баталгаажуулах нь зөв” гэдгийг онцолж байлаа. 

 

Энэ бичлэгийг эртнээс бэлтгэсэн сценари гэж зарим ажиглагчид үзэж байгаа. Шүүх засаглалыг өөрийн мэдэлд авах саналаа тусгуулах гэсэн санаа гэж хардаж болох ч төрийн албан хаагч хийгээд энгийн иргэдийн амьдрал тэнгэр газар шиг ялгаа, тэнцвэргүй ялладаг харуулсан  бодит төрх л дөө. Иргэн бүртээ эрх тэгш үйлчилдэг хууль, шүүхийн засаглалтай орон болно гэх найдварын гэрэл хонгилийн үзүүрт байгаа гэж итгэхэд ч бэрх дээ.  

Э.Сонор

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Монголын хууль нь гууль болж авилгачид, хулгайч луйварчдын өмгөөлөл болсны нэг илэрэл
2019-07-31
AVILGACHIN:
Xa,xa,xa chaddag ium bol shorond suulgaarai,avsan avilgiinhaa 1% iig torgyylid ogood l multarna sh dee,amjih uu yxer Mongolchuudaa
2019-07-31
Mongolchuud bid denduu archaagui malnaasaa dutahgui hultsengui ard tumen um da. Iim huvalzuudaa tolgoi deer gargaad zugeer suuj bdg. Uur ulsad ed nariig nasaar ni horih tsaazladag bhad
2019-07-30
Авилга ашигтай бизнес байна шүү. Хүмүүс хошуурах нь аргагүй юм байна л даа
2019-07-30
novsh:
govi altaichuud ene radnaased gishuunee ahij songoj tenegtev dee
2019-07-30
Раднаасэд зайлаач:
Авилгачидад ял завшуулдаг чи хэн бэ?? Энийг дахиж бүү сонгоорой
2019-07-30
Хотын иргэн:
avilga ingej avsan ni A bused tavtai moril maluudaa
2019-07-30
РАДНААСЭДИЙН ҮЕД ТОМИЛОГДСОН ХҮМҮҮС Л ДЭЭ ТИЙМЧ БОЛОХООР РАДНААСЭД ХӨӨН ХЭЛЭЛЦЭХ ХУГАЦААГ ӨӨРЧИЛЖ ХАМСААТНУУДДАА ЯЛ ЗАВШУУЛАХ АЖЛЫГ ХИЙЛЭЭ
2019-07-30
novsh:
govi altaichuud ene radnaased gishuunee ahij songoj tenegtev dee
РАДНААСЭДИЙН ҮЕД ТОМИЛОГДСОН ХҮМҮҮС Л ДЭЭ ТИЙМЧ БОЛОХООР РАДНААСЭД ХӨӨН ХЭЛЭЛЦЭХ ХУГАЦААГ ӨӨРЧИЛЖ ХАМСААТНУУДДАА ЯЛ ЗАВШУУЛАХ АЖЛЫГ ХИЙЛЭЭ
2019-07-30
РАДНААСЭДИЙН ҮЕД ТОМИЛОГДСОН ХҮМҮҮС Л ДЭЭ ТИЙМЧ БОЛОХООР РАДНААСЭД ХӨӨН ХЭЛЭЛЦЭХ ХУГАЦААГ ӨӨРЧИЛЖ ХАМСААТНУУДДАА ЯЛ ЗАВШУУЛАХ АЖЛЫГ ХИЙЛЭЭ
2019-07-30
Раднаасэд зайлаач:
Авилгачидад ял завшуулдаг чи хэн бэ?? Энийг дахиж бүү сонгоорой
Nam bus irgen:
2020 oni songuuliar luivarchidaas negiig ni ch bitgii songooroi shudarga irgedee. Uhaarah sanah sereh tsag negent boljee.
2019-07-30
Nam bus irgen:
Hulgaichuud uursudduu zoriulj huun heleltseh hugatsaa gedeg hogiin zaalttai huuli gargasan. Nugel nudeeree huu. Unend guitsegdej l taaraa.
2019-07-30
Моголын ард түмэн:
Хөөн хэлэлцэх хугацааг богиносгох хуулийн төслийг Шатарбалын Раднаасэд өргөн барьж УИХын олонх МАНыхан баталсан нь ийм учиртай байж. Бүгд авилгалчдын зохион байгуулалттай хувилдаан, АТГ-ынхан сайн ажилсныг үнэлэх хэрэгтэй ч эцэстээ тооцоо боддог шүүх дээр ирээд ингэж авилгалчдын толгойг илдэг нь шударга ёс уу ?! ТӨРийн эрх баригчдаа! согуулиасаа өмнө энэ талаар дорвитой хуулийн өөрчлөлт хийж хэрэг хуучирдаггүй гэж эдгээр даварсан нөхдүүдтэй чангахан тооцоо бодохгүй бол 2020 оны сонгуулиар УИХ-д сонгохгүй гэдгийг МАНд мэдэгдье. Зөв үү? Манай ард түмэн бүгдээрээ сошиолоор саналаа бичиж нэгдэцгээе, Тэмцэж эхлэх тэнгэрийн цаг ирлээ
2019-07-30
Nam bus irgen:
2020 oni songuuliar luivarchidaas negiig ni ch bitgii songooroi shudarga irgedee. Uhaarah sanah sereh tsag negent boljee.
ard:
hujaad shuuud nasaar ni shorond bizdeeee
2019-07-30
м.энхболдын гар хөл:
Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга Т.Баярхүүгийн мэдээлснээр, шүүгч асан С.Төмөрбатыг авчрахаар хуулийн дагуу боломжит бүх аргыг ашиглаж байгаа ч АНУ шүүгч асаныг эрүүгийн хэрэгт татаагүй, сэжигтэн гэж үзэж буй нь багагүй хүндрэл учруулж буй аж. С.Төмөрбатыг АНУ руу зугтахаас өмнө түүний аав Сандаг-Очир нь БНХАУ-аар дамжин далайн чанадын орон руу явсан гэх мэдээллийг эх сурвалж өгч буй юм. Салхитын мөнгөний ордын гэх хэрэгт холбогдон ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулагдаж байхдаа нас барсан, гавьяат хуульч Л.Бямбаа агсны хүү С.Төмөрбатыг АТГ-аас үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн шүүгч хэмээн шалгаж байв. Ээжийгээ нас барсны дараа "Энэ хэргийн талаарх үнэн мөнийг олно" хэмээн мэдээлэл хийж байсан тэрбээр яагаад хилээр гарч, АНУ-аас цагаачлал хүсэх болов гэдэг анхаарал татаж буй юм.
2019-07-30
Энэ нөхдийг ял завших боломжийг нь хангаж хуульдаа өөрчлөлт оруулж өгсөн УИХ-ын 2 гишүүнийг яах вэ таминь ээ.
2019-07-30
Тбргүй Монгол:
Дампуурсан Монгол улсын төрийн албан хаагчийн оймсноос албан өрөөндөө байхад нь 10.000 доллар гарч байна ??????????????
2019-07-30
Иргэн:
нямдоржын гаргасан хууль ийм л байна даа
2019-07-30
manangiin baiguulsan mongo huulegch nart zoriulsan niigem oi gutaj baina ............
2019-07-30
manangiin baiguulsan mongo huulegch nart zoriulsan niigem oi gutaj baina ............
2019-07-30
оймсонд 20 сая байгаа юм чинь сайдууд гишүүд яаж байгаа бол
2019-07-30
Ёөк гуай юу хийгээд бнаа.
2019-07-30
aayaa:
tsagaanhuu darga bolon radnased gishuunii humuus shuu de ene 2 nuhur
2019-07-30
шодрогос:
Шодрого уу
2019-07-30